Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7511
Нэр Мах, загасны худалдаачин, холбогдох бусад хоол, хүнс бэлтгэгч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:50
Тодорхойлолт
  • Мах, загасны худалдаачин, холбогдох бусад хоол, хүнс бэлтгэгч нь мал, амьтан нядлах, цэвэрлэх, мах, загасыг эвдэх, шулах, (яс, өөх, дотор эрхтэнээс салгах) холбогдох хүнсний зүйл бэлтгэх, мах, загас бусад хоол, хүнсний зүйлийг хатаах, давслах, утах аргаар нөөцлөх, даршлах ажил эрхэлнэ. Малчдаас мал худалдан авч, гарал үүслийн баримт бичгийг бүрдүүлж, суурь зохион байгуулан тууварлах буюу эсвэл автомашин, төмөр замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулна. Нуурын болон уурхайн давсны ордоос хүнсний, техникийн ба тэжээлийн зориулалтаар давс, хужир, шүүг ялгаж олборлох ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) хүнсний хэрэгцээнд зориулан малчдаас мал худалдан авч, гарал үүслийн баримт бичгийг бүрдүүлж, суурь зохион байгуулан тууварлах буюу эсвэл автомашин, төмөр замаар тээвэрлэх,
  • б) малд эрүүл мэнд, тарга хүчний үзлэг, хяналтыг явуулж, хүлээн авах, малын амьдын жин, тоо толгойг тогтоож, хүлээн авсан падаан баримтыг бүрдүүлэх,
  • в) мал, амьтан нядлах, малыг муужруулах, нядалгааны дүүжин замд өлгөх, цусалгаа хийж нядлах,
  • г) толгой, шийрийг салгах, дотор эрхтэн, гэдэс дотрыг салгаж авч мал эмнэлгийн үзлэгт оруулах,
  • д) махыг загсаасны дараа технологийн дагуу булчин махыг яснаас нь шулж салгах,
  • е) махыг булчингийн бүтцээр нь ангилж, (үндэсний болон олон улсын стандартын дагуу) хэрэглэгч, худалдан борлуулагчийн захиалга, хэрэглээнд тохируулж савлах,
  • ж) хиам, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хамааруулан ясгүй махыг жижиглэн татах, давслах, хиамын орц жорын дагуу таташ бэлтгэж холих, бүрхүүлд савлаж, шарж чанах, утах, хөргөх, хатаах, савлаж хаяглах, худалдаанд тээвэрлэж хүргэх зэрэг ажиллагаануудыг зохих технологийн заавар, эрүүл ахуйн дүрмийн дагуу гүйцэтгэх,
  • з) Бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн лабораторит дээж авч шинжлэх,
  • и) өвчих, арьсыг хуулах, махыг шулах, цэвэрлэх,
  • к) худалдах, дахин боловсруулах зорилгоор бэлтгэх,
  • л) орц, амтлагчийг бэлтгэн хэмжих, холих, хэвэнд оруулах машин, тоног төхөөрөмж ашиглан хиам, зайдас ба ижил төрлийн бүтээгдэхүүн хийх,
  • м) мах, загас болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, нөөцлөх, дахин боловсруулалт хийх (хатаах, давслах зэрэг),
  • н) мах, загас болон бусад хүнсний зүйлийг утах зуухыг ажиллуулах,
  • о) мах, загас болон бусад холбогдох хүнсний зүйлийг худалдахад зориулан чанах бусад аргаар бэлтгэх, боловсруулах,
  • ө) мах болон загасыг хэрэглэгчдэд худалдах зориулалтаар боох, баглах, савлах, жигнэх, ангилах, шошго тавих, худалдаалах, төлбөрийг авах,
  • п) давсыг ханасан уусмалаар угааж цэвэрлэн бутлах, хатаагчийн параметрүүдийг тохируулах, бэлэн болсон давсыг жижиглэн савлаж, наах, бөөнөөр баглах,
  • р) нуурын болон уурхайн давсны ордоос хүнсний, техникийн тэжээлийн зориулалтаар давс, хужир, шүүг ялгаж олборлох,
  • с) бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн лабораторит дээж авч шинжлэх, чанарын баталгаа гаргах ажил энэ хэсэгт хамаарна.
Ажил мэргэжлийн жишээ
  • Мах, загас бэлтгэгч, махны худалдаачин
  • Загас цэвэрлэгч, эвдэгч,
  • Загасны худалдаачин
  • Нядлагч
  • Мах бэлтгэгч
  • Мал худалдан авч бэлтгэх, үйлдвэрт нийлүүлэх (брокер, дилер)
  • Мал худалдан авах, тууварлах, тээвэрлэх ажилтан
  • Мал пүүлэгч
  • Давс олборлогч
  • Хүнсний давс угааж, бутлагч, савлагч
  • Давс хатааж иоджуулагч/давс хатаагч
  • Хүнсний үйлдвэрлэлийн бусад ажилтан
Холбогдох ажил мэргэжил
  • 5221 Дэлгүүр ажиллуулагч
  • 8160 Мах боловсруулах машины операторч
  • 8160 Загас боловсруулах машины операторч
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 7511-11 Мах махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан
Мэргэжил 7511-12 Амтлагч, дайвар бүтээгдэхүүн, загас, мах
Мэргэжил 7511-13 Ангилагч, мах
Мэргэжил 7511-14 Боогч, хиам
Мэргэжил 7511-15 Гэдэс арилгагч, малын
Мэргэжил 7511-16 Давслагч, мах, загас
Мэргэжил 7511-17 Лаазлагч, цуу ба хоол амтлагч
Мэргэжил 7511-18 Нарийн гэдэс бэлтгэгч
Мэргэжил 7511-19 Нөөшлөгч, мах, загас
Мэргэжил 7511-20 Мал өвчигч
Мэргэжил 7511-21 Утагч, загас, мах
Мэргэжил 7511-22 Хиам хийгч
Мэргэжил 7511-23 Хөшиглөгч, загас, мах
Мэргэжил 7511-24 Худалдаачин, загасны
Мэргэжил 7511-25 Хүлээн авагч, мал
Мэргэжил 7511-26 Цэвэрлэгч, ногоо /сонгино, сармис
Мэргэжил 7511-27 Чанагч, дайвар, хиаман бүтээгдэхүүн
Мэргэжил 7511-28 Шарагч, дайвар, хиаман бүтээгдэхүүн
Мэргэжил 7511-29 Шахагч, тос
Мэргэжил 7511-30 Шулагч, загас, мах
Мэргэжил 7511-31 Эвдэгч, мах
Мэргэжил 7511-32 Ялгагч, яс, түүхий тос боловсруулах
Мэргэжил 7511-33 Ясгүй мах бэлтгэгч, загасны
Мэргэжил 7511-34 Мах, загас бэлтгэгч
Мэргэжил 7511-35 Загас цэвэрлэгч, эвдэгч
Мэргэжил 7511-36 Нядлагч
Мэргэжил 7511-37 Мал бэлтгэгч, тууварлагч
Мэргэжил 7511-38 Мал худалдан авч бэлтгэх, үйлдвэрт нийлүүлэгч (брокер, дилер)
Мэргэжил 7511-39 Мал худалдан авах, тууварлах, тээвэрлэх ажилтан
Мэргэжил 7511-40 Мал пүүлэгч