Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7126
Нэр Сантехникч, хоолой урсгагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:39
Тодорхойлолт
  • Сантехникч, хоолой угсрагч нь ус, хий, бохирын болон ус зайлуулах шугам хоолой, холбогдох хэрэгсэл, усан болон хийн хөдөлгүүр зэрэг тоног төхөөрөмжүүдийг угсрах, суурилуулах, засварлах, арчлах ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) халаалт, цэвэр,бохир усны системийн хоолой, дагалдах хэрэгслүүдийг хэмжих, тайрах, матах, нугалах, холбох, угсрах, суурилуулах, арчлах, засварлах,
  • б) сантехникийн эдлэл, хэсгийг угсралтанд бэлтгэх
  • в) гар багаж ашиглан хий дамжуулах, аяга таваг, сав угаах, ус халаах хэрэгсэл, усны тосгуур, угаалтуур, суултуурыг угсрах,
  • г) барилгын дотор, гадна талд сантехникийн шугам хоолойн угсралт хийх, сантехникийн хэрэгсэл угсрах
  • д) дулаан, цэвэр усны шугамыг ус болон хийгээр шалгах, дулааны төрөл бүрийн узель, воллер дулааны станц бэлдэх, угсрах, турших
  • е) сантехникийн гадна шугамыг дулаалах, сувгийн хана таг, худаг угсрах
  • ж) орчин үеийн нийлэг болон хуванцар яндан хоолойг угсрах, наах, түүнд хэрэглэх жийргэвч цавуу, багаж хэрэгслэлийг эзэмшиж, ажиллуулах
  • з) шалан дор халаалт болон цэвэр усны системийг угсрах орчин үеийн арга хэрэглэн угсрах
  • и) бохирын болон ус зайлуулах, ус хангамжийн төв шугам, бусад зориулалтаар ухсан шуудуунд шавар, бетон, ширэмэн хоолойг угсрах,
  • к) угсарсан шугам хоолойг шалгаж, турших зорилгоор даралт хэмжигч, гидростатик тест, ажиглалтын арга болон бусад аргыг хэрэглэх,
Ажил мэргэжлийн жишээ
  • салхивчийн хоолой угсрагч
  • хоолойн засварчин
  • сантехникч, хоолой угсрагч
  • ус зайлуулах шугам хоолойн техникч
Холбогдох ажил мэргэжил
  • 7127 Агааржуулалтын болон агаар сэлгэлтийн механикч
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 7126-11 Сантехникч, шугам хоолой угсрагч
Мэргэжил 7126-12 Сантехникч, хоолой засварчин
Мэргэжил 7126-13 Сантехникч, дулааны төхөөрөмжийн
Мэргэжил 7126-14 Сантехникч, барилгын
Мэргэжил 7126-15 Сантехникч, салхивчны хоолойн
Мэргэжил 7126-16 Сантехникч, ариутгах татуургын
Мэргэжил 7126-17 Угсрагч, халаалт, агаар сэлгэлтийн системийн
Мэргэжил 7126-18 Сантехникч, дамжуулах хоолойн /уурын/
Мэргэжил 7126-19 Сантехникч, сантехникийн системийн эд анги, зангилааг бэлтгэх
Мэргэжил 7126-20 Сантехникч, технологийн дамжуулах хоолойн эд анги, зангилааг бэлтгэх
Мэргэжил 7126-21 Сантехникч, хянах хэмжүүр, автоматикийн
Мэргэжил 7126-22 Сантехникч, яндангийн /нисэх онгоцны/
Мэргэжил 7126-23 Сантехникч, яндангийн /хөлөг онгоцны/
Мэргэжил 7126-24 Угсрагч, гадна сантехникийн дамжуулах шугам ба хийн хоолойн
Мэргэжил 7126-25 Угсрагч, гидроагергатийн
Мэргэжил 7126-26 Угсрагч, дотор сантехникийн систем, угсралтын /халаалт, цэвэр ус, ариутгах татуурга/
Мэргэжил 7126-27 Угсрагч, сантехникийн систем, тоног төхөөрөмжийн /ариутгах/
Мэргэжил 7126-28 Угсрагч, сантехникийн систем, тоног төхөөрөмжийн /хоолойн/
Мэргэжил 7126-29 Угсрагч, сантехникийн систем, тоног төхөөрөмжийн /усан хангамжийн төвлөрсөн хоолойн/
Мэргэжил 7126-30 Шугам хоолойн засвар үйлчилгээний ажилтан
Мэргэжил 7126-31 Угсрагч, системийн /агаар зохицуулалтын/
Мэргэжил 7126-32 Угсрагч, системийн /салхивчийн/
Мэргэжил 7126-33 Угсрагч, системийн
Мэргэжил 7126-34 Угсрагч, системийн /технологийн дамжуулах хоолойн/
Мэргэжил 7126-35 Угсрагч, системийн /хийн тээврийн/