Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7124
Нэр Тусгаарлагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:38
Тодорхойлолт
  • Тусгаарлагч нь барилга, бойлер, шугам хоолой, хөргөх ба агааржуулах тоног төхөөрөмжийн тусгаарлалтын ажлыг гүйцэтгэх, засварлах ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) Тусгаарлах материалыг шаардлагатай хэмжээ, хэлбэрээр эсгэх,
  • б) Тусгаарлах болон дуу чимээг шингээх материалыг барилгын хана, шал, таазанд хийх,
  • в) Тусгаарлах болон дуу чимээг шингээх материалыг барилгын хана, шалны зай завсар хөндий, хучилтын хөндийд цахилгаан техник хэрэгслээр үлээлгэх, хийх,
  • г) Шаардлагатайтусгаарлах материалын төрөл, чанар, хэмжээг тогтоохын тулд төлөвлөгөө, байгууламж, стандарт шаардлагыг судлах,
  • д) Бойлер, шугам хоолой, резервуарын ил гадаргууг тусгаарлах,
  • е) Хөргөх болон агааржуулалтын тоног төхөөрөмжийг тусгаарлах,
Ажил мэргэжлийн жишээ
  • тусгаарлагч
  • дуу чимээ тусгаарлагч
  • бойлер, шугам хоолой тусгаарлагч
  • хөргөх болон агааржуулах тоног төхөөрөмж тусгаарлагч
  • угсрагч тусгаарлагч
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар