Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7123
Нэр Шаварчин, засалчин
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:38
Тодорхойлолт
  • Шаварчин, засалчин нь барилгад хуурай өнгөлгөөний хуудас ба хавтанцаруудыг угсрах, арчлах, засварлах, гоёлын болон хамгаалалтын зориулалтаар шавардлага, цемент, ижил төстэй материалаар барилгын гадна болон дотор талд шавардлагын ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) барилгын дотор хана, таазыг нэг болон түүнээс олон үеэр шавардан эцсийн өнгөлсөн гадаргууг бэлэн болгох,
  • б) чимэглэлийн хуурай хавтангуудыг хэмжих, тэмдэглэх, угсрах болон чимэглэлийн хуурай шавардалгын хүрээг цутган, зүсч бэлтгэх,
  • в) барилгын гадна хананд хамгаалалтын болон чимэглэлийн өнгөлгөөг цемент, гипс, бусад төстэй материалаар хийх,
  • г) асбестцементэн (шөрмөсөн) шавардлагын хавтангуудыг хийх, угсрах,
  • д) гадна болон дотор хананд шавардлага хийх, тааз шавардах
  • е) амалгаа шавардлага хийх (багана, дам нуруу, хаалга цонхны амалгаа), хана таазанд замаск хийх, хана таазанд тосон будаг хийх
  • ж) эмульс болон тусгай зориулалтын будгаар хана тааз будах, хана цааслах, хана торгоор өнгөлөх, хананд плита наах
  • з) Төрөл бүрийн дизайнтай чулуутай болон хуурай шавардлага хийх
  • и) Хулдаасан шал наах, плитагаар шал хийх
  • к) Хүчилд тэсвэртэй плитагаар шал хийх, хана өнгөлөх
  • л) Гоёлын шавардлага, будаг хийх
  • м) Шавардлагын зуурмаг бэлтгэх
Ажил мэргэжлийн жишээ
  • шаварчин, засалчин
  • шаварчин-засалчин, засал, чимэглэлийн
  • шаварчин, гадна
  • шаварчин, шөрмөсөн
  • шаварчин, чанаржуулсан
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 7123-11 Засалчин, шаварчин
Мэргэжил 7123-12 Шавардлага, өнгөлгөөний ажилтан
Мэргэжил 7123-13 Барималчин
Мэргэжил 7123-14 Шаварчин-засалчин, засал чимэглэлийн
Мэргэжил 7123-15 Гадна гадаргууны шавардагч
Мэргэжил 7123-16 Шаварчин, хээ тавигч
Мэргэжил 7123-17 Шаварчин, гадна
Мэргэжил 7123-18 Шаварчин, шөрмөсөн
Мэргэжил 7123-19 Шаварчин, чанаржуулсан
Мэргэжил 7123-20 Тааз суурилуулагч, угсрагч