Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7121
Нэр Дээвэрчин
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:38
Тодорхойлолт
  • Бүх төрлийн барилгын дээврийг нэг болон түүнээс олон төрлийн материалаар хийх, засварлах ажлыг гүйцэтгэнэ. Төрөл бүрийн хуулимал материалаар дээврийн хучлага хийх мэргэшил эзэмшсэн байна.
Чиг үүрэг
  • а) ажлын зураг, тодорхойлолтыг судлах, барилгын талбайтай танилцан шаардлагатай материалыг тогтоох,
  • б) шувуу нуруутай дээврийн араг бүтээц (яс мод)-ийг занар хавтанцараар болон угсармал хавтанцараар хучих,
  • в) барилгын үндсэн араг бүтээц (яс мод)-ийг усанд тэсвэртэй металл болон синтетик материалаар ус тусгаарлах өнгө тавих,
  • г) дээврийн өнцөг булан, яндан зэрэг нэмэлт, тоног хэрэгслийг тооцон орох материалыг хэмжиж, эсгэх,
  • д) дээврийн өнгөн үед байгалийн гаралтай материалаар буюу зэгс, сүрлийг хэрэглэх,
  • е) түр шат, ванданг засах.
  • ж) хучилтан дээр уур тусгаарлагч хийх, дээврийн дулаалга хийх
  • з) дээврийн тэгшилгээ бетон хийх, ердийн рубройдоор дээврийн хучлага хийх
  • и) битум-полимероор дээврийн хучлага хийх
  • к) дээврийн дагалдах эд анги, гөлмөн төмрөөр эдлэл хийж угсрах
Ажил мэргэжлийн жишээ
  • Дээвэрчин, асфальт
  • Дээвэрчин, металл
  • Дээвэрчин, занар (шифер)
  • Дээвэрчин, хавтан (плита)
  • Дээвэр засагч
  • Зэгс, сүрэл бэлтгэгч