Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7115
Нэр Барилга угсралтын мужаан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:37
Тодорхойлолт
  • Барилга угсралтын мужаан нь төрөл бүрийн модон болон бусад материалаар бүтээц, эдлэхүүн түүний тоноглол, эд ангийг эсгэж, угсрах ба засварлана. Барилга угсралтын мужаан нь барилгын үндсэн ажилд хамаарагдах даацын болон даацын бус модон бүтээц, эдлэхүүнийг хийх мэргэжилтэй байна.
Чиг үүрэг
  • а) цутгамал төмөр бетон барилгын том самбарт хэв хашмал угсрах, задлах, каркасан ба цутгамал төмөр бетон барилгын жижиг самбарт хэв хашмал угсрах, задлах, модон бүтээц болон модны бусад ажлыг гүйцэтгэх, өөрчлөх, засах ажлыг барилгын талбайд болон цехэд гүйцэтгэх,
  • б) цом хэв угсрах ба ашиглах, өндөр болон олон давхар барилгын хэв хашмал угсрах задлах,
  • в) барилгын талбайд том овор бүхий модон бүтээцийг хийж угсрах, суурилуулах, барьж босгох, модон шувуун нуруу эсгэх, бэлдэх, угсрах, дүнзийг олон хувилбараар эсгэж, бэлдэх, төрөл бүрийн дизайнаар дүнзэн барилга барих, цоож, хаалга цонхны хэрэглэл суулгах, цонхны тавиур суулгах, шалны хөвөө, хаалганы янз угсрах,
  • г) төрөл бүрийн хэлбэртэй эдэлхүүнээр дүүжин таазын жааз (рам) зангидаж төслийн түвшинд дүүжин тааз угсрах, жааз (рам) зангидаж ханын доторлогоо болон хамар ханыг гипс болон бусад төрлийн материалаар хийх,
  • д) гадна талын заслал хийхэд зориулсан шат угсрах, буулгах, шатны бариул бэлдэх, угсрах, өнгөлөх, ажлын түр шат модоор хийх, төрөл бүрийн тууш модыг зүсэж бэлдэх,
  • е) модон материал, бүтээцийг үжил болон галаас хамгаалах уусмалаар нэвчлэг хийх,
  • ж) барилгын гадна болон дотор хана, хаалга, хаалга ба цонхны хүрээ, нүүр, хаалтыг хийх, угсрах, тохируулах, өөрчлөх,
  • з) театр, кино, телевизийн тайзны тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах, өөрчлөх,
  • и) галт тэрэг, нисэх онгоц, хөлөг онгоц, завь, хөвүүр, бусад тээврийн хэрэгслийн модон тоноглолуудыг хийх, угсрах, өөрчлөх, засварлах.
Ажил мэргэжлийн жишээ
  • барилга угсралтын мужаан
  • өнгөлгөөний мужаан
Ажил мэргэжлийн жишээ
  • 7522 Нарийн мужаан
  • 7522 Мод боловсруулагч