Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7114
Нэр Бетончин, бетон гадаргуу өнгөлөгч, түүнтэй холбогдох мэргэжлийн ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:37
Тодорхойлолт
  • Бетончин, бетон гадаргуу өнгөлөгч, түүнтэй адилтгах бусад ажилтан нь төмөр бетон араг бүтээцийг цутгах, угсрах, хэв барих, бетон гадаргууг өнгөлөх, хана болон худгийн ханын нээлхийг бетондох, бетон гадаргууг засах, өнгөлөх, шал цутгах, торкрет бетоны ажлыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) төмөр бетон шал, хана, резервуар, силос болон бусад бетон бүтээцийг цутгах, засварлах,
  • б) бетон цутгахад зориулан бэлтгэсэн хэвийг угсрах, задлах,
  • в) ханын болон худгийн ханын нээлхийг бетондох,
  • г) бетон бүтээцийн гадаргууг өнгөлөх, гөлийлгөх,
  • д) торкрет өнгөлгөө, элс, гантигийн үйрмэгэн хольцтой цутгамал шал хийх, толийлгох зэргээр эдэлгээний хугацааг уртасгах,
Ажил мэргэжлийн жишээ
  • цементэн гадаргуу өнгөлөгч,
  • бетончин
Ажил мэргэжлийн жишээ
  • 8114 бетон өнгөлөгч машины операторч
  • 8342 зам засварын машины операторч