Код |
7111 |
Нэр |
Барилгачин
|
Төрөл |
Ангилал |
Төлөв |
A |
Үүсгэсэн цаг |
2020-02-01 06:39:36 |
Тодорхойлолт
- Барилгачин нь орон сууц барих, арчлах, засварлах болон ижил төстэй жижиг барилгуудыг уламжлалт болон орчин үеийн арга технологи, материалаар барина. Барилгын бүх төрлийн угсармал болон цутгамал төмөр бетон бүтээцийн ажлыг гүйцэтгэх мэргэшил эзэмшсэн байна.
Гүйцэтгэх үүрэг
- а) барилга ба байгууламжийг барих газрыг бэлтгэх,
- б) арматурыг тээвэрлэх, ачиж буулгах, хураах, арматур бэлдэх (нугалах, таслах, сунгах), арматурыг зургийн дагууугсрах, боох, гагнах, дээврийн бүтээц хүртэлх араг бүтээцийг угсрах, тохирох материалаар ханыг угсрах,
- в) бетон хольц бэлдэх, зуурах, бетон цутгах, чигжиж нягтруулах, тэгшлэх, услах, арчиж хамгаалах,
- г) өвлийн нөхцөлд бетоныг цахилгаанаар халаах, химийн нэмэлт бетон хольцонд хийх, бетоноос сорьц авч чанарыг шалгахад бэлтгэх
- д) өндөр болон олон давхар барилгын төмөр бетон бүтээц цутгах, арматур бэлдэх, угсрах,
- е) шувуу нурууг босгох, дээврийн хашлага бүтээцийг угсрах,
- ж) шалыг тэгшлэх, засвар үйлчилгээ авахуйц байлгах,
- з) одоо байгаа бүтээцийг арчилж, засварлах,
- и) өрөг, будаг, сантехник, цахилгааны ажлуудыг зохион байгуулж хийлгэх,
- к) холбогдох ажлыг гүйцэтгэнэ,
- л) туслан гүйцэтгэгч, гэрээт ажилтан болон бусад ажилтны ажлыг зохицуулан хяналт тавих.
Ажил мэргэжлийн жишээ
- Барилгачин, үйлдвэрийн
- Барилгачин, иргэний барилга инженерийн
Холбогдох ажил мэргэжил
- 1323 Барилга угсралтын менежер
- 3123 Барилгын хянагч