Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Ангилал: 6320
ҮАМАТ
ISCO-08
Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан
Өрхийн хэрэгцээт фермч, загасчин, анчин, жимс ургамал түүгч, хураагч
Өрхийн хэрэгцээт мал аж ахуйн фермч
Мал аж ахуйгаар амьжиргаа эрхлэгч
Код
6320
Нэр
Мал аж ахуйгаар амьжиргаа эрхлэгч
Төрөл
Ангилал
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:35
Хэвлэх
Тодорхойлолт
Өрхийн хэрэгцээний шинжтэй мал аж ахуйн фермч өөрийн болон гэр бүлийнхээ хоол хүнс, орон байр, бэлэн мөнгө, орлогын наад захын хэрэгцээг хангах, орлого олохын тулд мал маллаж, өсгөн үржүүлнэ.
Гүйцэтгэх үүрэг
а) бэлчээр тордож сайжруулах, мал идээшлэх газрыг зохицуулах, малд тохиромжтой нөхцөл байдлыг хангахад шаардагдах тэжээл, усны хангамжид хяналт тавих,
б) өвчлөлт, гэмтэл, өвчин илрүүлэх, биеийн байдлыг нь шалгахын тулд малд үзлэг хийх, хянаж байх,
в) мал арчлах, тэмдэг тавих, үс, ноосыг нь авахаар хяргах,
г) малыг бэлчээрт гаргах, идээшлүүлэх, услах,
д) малыг өсгөх, арчлах, тэжээх, саах, цусыг нь авах,
е) мал үржүүлэх, төллөх үеийн бэлтгэл хангах,
ж) мал нядлах, өвчих, мал, түүний бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх буюу зарж борлуулахад бэлтгэх,
з) малын бүтээгдэхүүнд зарим боловсруулалт хийх,
и) байшин, бусад оромж барих, арчлах,
к) өрхийн хэрэгцээнд зориулж багаж хэрэгсэл, хувцас, сав суулга хийх,
л) ус зөөх, түлээ түүх,
м) мал, зарим бүтээгдэхүүнийг худалдаж авах, бартерийн солилцоо хийх, зарж борлуулах,
н) малын тэжээл бэтлгэх, тариалах.
Ажил мэргэжлийн жишээ
Өрхийн хэрэгцээний шинжтэй үхрийн аж ахуйн фермер
Холбогдох ажил мэргэжил
9212 Мал аж ахуйн фермийн ажилтан
9213 Үр тариа, мал аж ахуйн холимог фермийн ажилтан
9624 Ус зөөгч, түлээ түүгч
Тайлбар
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Мэргэжил
6320-11
Фермч, өрхийн хэрэгцээний мал аж ахуйн