Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 6210
Нэр Ойн аж ахуй, холбогдох бусад ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:34
Тодорхойлолт
  • Ойн аж ахуй, түүнд холбогдох ажилтан нь байгалийн болон таримал ой модыг ургуулах, хамгаалах, ашиглах ажиллагааг төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) ойжуулах газарт үнэлгээ хийх, үрслэгч сонгох, гар багаж хэрэглэж мод суулгах, ургаж байгаа хэсгийг байгуулах, хайрлан хамгаалах,
  • б) таслан унагаах моднуудын байршлыг тогтоох, гарах гуалингийн хэмжээг тооцоолон гаргах,
  • в) ойн залуу ургацыг сийрүүлэх, мод мөчирлөх, тайрах, таслах, гуалин болгож хөрөөдөхийн тулд гинжит хөрөө, бусад цахилгаан хөрөө ажиллуулах,
  • г) мод унагаах газарт гуалингаас бүдүүн тоймын модон бүтээгдэхүүн гаргаж авах,
  • д) гуалинг багцлах, налуу руу гулсуулах, голд хөвүүлэн урсгах,
  • е) ойн гал түймрийг илрүүлэхийн тулд хараа хяналт тавих, гал унтраах ажиллагаанд оролцох, гал унтраасан тухай тайлан бичих, гал унтраах тоног төхөөрөмжийг арчлан хамгаалах,
  • ж) гар багаж, химийн бодис ашиглаж таримал ойг сэргээх, хогийн ургамал, бутыг хяналтанд авах,
  • з) нөхөн сэргээх талбай дээгүүр төрөл бүрийн самнах буюу талбай янзлах тоног төхөөрөмжийг чирэх бульдозер, бусад хөдлөх механизмыг ажиллуулах, арчлах,
  • и) үрийн боргоцой хураах, модыг илүүц зүйлээс салгаж цэвэрлэх, мод суулгах тойм судалгаанд туслалцаа үзүүлэх, цаашдын ажиллагаанд зориулж модонд тэмдэг тавих,
  • к) ойн аж ахуйн арга ажиллагаанд бусад ажилтнуудыг, түүний дотор ой аж ахуйн туслах ажилтан, операторчийг сургах, хяналт тавих.
Ажил мэргэжлийн жишээ
  • Модны нүүрс шатаагч
  • Гуалин бэлтгэгч
  • Ойн аж ахуйн мэргэшсэн ажилтан
  • Мод урсгагч
  • Мод унагаагч
  • Мод огтлогч хөрөөчин
  • Модыг мөчирлөгч
  • Огтолж бэлтгэсэн модыг цагаалагч,
  • Цагаалах модыг оосорлогч
  • Мод саалагч /хэмжигч/
  • Модны давирхай гаргагч
  • Мод боловсруулах тоног төхөөрөмжийн засварчин, тохиргоочин
  • Модон эдлэлийн эд ангийн хэвчин
  • Мод боловсруулах тоног төхөөрөмжин багаж ирлэгч
  • Операторч, хавтан шахах төхөөрөмжийн
  • Операторч, зүлгүүрийн төхөөрөмжийн
  • Мод хатаалгын зуухны галч
  • Чаананд мод чанагч
  • Модон эдлэлийн эд ангийн гар засалчин
Холбогдох ажил мэргэжил
  • 2132 Мод үржүүлэгч
  • 3143 Ойн техникч
  • 8341 Мод унагаах операторч
  • 9215 Ойн ажилтан
Тайлбар