Код |
6123 |
Нэр |
Зөгий үржүүлэгч
|
Төрөл |
Ангилал |
Төлөв |
A |
Үүсгэсэн цаг |
2020-02-01 06:39:33 |
Тодорхойлолт
- Зөгий үржүүлэгч нь худалдан авагч, маркетингийн байгууллага буюу зах дээр тогтмол зарж борлуулах, нийлүүлэх зорилгоор зөгийн бал, зөгийн лав тос, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Балт зөгий, үржүүлэх, арчлах ажиллагааг төлөвлөж, зохион байгуулж гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- а) зах зээл судлах, үйлдвэрлэн гаргах зөгийн бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг тодорхойлох, үүний дагуу үйлдвэрлэлээ төлөвлөх, уялдуулан зохицуулах,
- б) тэжээл, бусад хангамжийн зүйлийг ургуулах буюу худалдаж авах,
- в) хорхой, шавьжийг өсгөх, үржүүлэх, арчлах, бүтээгдэхүүнийг нь хурааж авах,
- г) барилга байшин, машин, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийх, тэдгээрийг арчлах, цэвэрлэх,
- д) бүтээгдэхүүн хадгалах, боловсруулалт хийх,
- е) нөөц, бүтээгдэхүүн, хангамж, фермийн үйл ажиллагааны бүртгэл хөтлөх, үнэлгээ хийх,
- ж) хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм журамд ажилтныг сургах, хяналт тавих, гэрээлэгчдийг ажилд авах, халах.