Тодорхойлолт
- Шувуу аж ахуй ажилтан нь худалдан авагч, маркетингийн байгууллага буюу зах дээр бүтээгдэхүүн тогтмол зарж борлуулах, нийлүүлэх зорилгоор мах, өндөг, үржлийн шувуу маллах, тахиа, хяруул, галуу, нугас, бусад шувуу өсгөх, үржүүлэх фермийн ажиллагааг төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- а) зах зээлийн үйл ажиллагаа, нөхцөлийг ажиглаж судлах, үүний дагуу үйлдвэрлэлээ төлөвлөх, уялдуулан зохицуулах, фермийн үйл ажиллагааны бүртгэл хөтлөх, үнэлгээ хийх,
- б) шувууны хоол тэжээл, амьдрах нөхцөлийг хангахад шаардагдах зүйлийг тарьж ургуулах ба худалдаж авах,
- в) өвчлөлт, гэмтэл, өвчнийг илрүүлэх, жин нэмэлтийн хэмжээ зэрэг шувууны биеийн байдлыг хянах,
- г) холимогтэжээлбэлтгэх,тэжээлийнбауснысавыгдүүргэх,ус,тариагаар дамжуулан, эсвэл агаарт цацах аргаар шувууг вакцинжуулах,
- д) өндөг хураах, хадгалах, зах зээлд нийлүүлж борлуулахад тохируулж савлах,
- е) ангаахайны хүйсийг тодорхойлох, үржил, зохиомол хээлтүүлэг, өндөг даралтыг хөнгөвчлөх, дэмжих,
- ж) фермийн барилга байшин, машин, тоног төхөөрөмжийг түрээслэх, хөрөнгө оруулах, тэдгээрийг арчлах, цэвэрлэх,
- з) зарж борлуулах буюу зах зээлд нийлүүлэхээр шувуу нядлах, эвдэж бэлтгэх,
- и) бүтээгдэхүүн хадгалах,
- к) туслах бүтээгдэхүүн, хангамжийн зүйлс худалдах, худалдан авах, тээвэрлэх ажлыг зохицуулах,
- л) шувууны үйлдвэрлэлийн арга ажиллагаа, арчлан хамгаалах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын горим, журмын талаар ажилтныг сургах, хяналт тавих, ажилтан, гэрээлэгчдийг ажилд авах.
Ажил мэргэжлийн жишээ
- Шувуучин
- Шувуу фермч
- Шувуу аж ахуй эрхлэгч
Тайлбар
- Мал болон шувуу, шавьж, гэрийн тэжээмэл бус зэрэг бусад амьтныг өсгөн үржүүлэгч ажилтныг давуутай эрхэлж байгаа үйл ажиллагааны төрлөөр нь ангилбал зохино.