Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5413
Нэр Шоронгийн хуяг
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:31
Тодорхойлолт
  • Шоронгийн хуяг нь шорон, хорих ба засан хүмүүжүүлэх газар хоригдож байгаа этгээдийг харгалзан тэдний дунд дэг журмыг сахиулах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
  • а) шинээр ирсэн хоригдлыг нэгжих, түүний хувийн эд зүйлсийг хураан авч бүртгэн хадгалах ба уг хоригдлыг өрөөнд нь хүргэж цоожлох,
  • б) тодорхой хугацаанд өрөөнүүдийг эргэж шалгах,
  • в) ажил хийх, хооллох, салхинд гаргах үед хоригдлуудыг харгалзах, оргож зайлахаас урьдчилан сэргийлэх,
  • г) шоронгийн орчинд эргүүл хийх,
  • д) хүмүүжүүлэх ажлыг хэрэгжүүлэх, туслах,
  • е) ялтанг шилжүүлэх, түр чөлөөгөөр гарахад нь харгалзах зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Шоронгийн хуяг
Холбогдох ажил мэргэжил

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 5413-11 Харгалзагч, шоронгийн
Мэргэжил 5413-12 Хянагч, шоронгийн
Мэргэжил 5413-13 Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан