Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5164
Нэр Гэрийн тэжээвэр амьтан маллагч, тойлогч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:25
Тодорхойлолт
  • Гэрийн тэжээмэл амьтан маллагч нь гэрийн тэжээмэл амьтан хооллох, харах, сургах, арчлах, мал эмнэлэг, амьтан хамгаалах газар, үржил, тэжээлийн газар, амьтны хүрээлэн, лаборатори, амьтны дэлгүүр, морин спортын сургууль, нохойн сургууль, амьтан арчилгааны зэрэг газарт малын эмч, амьтны сургалт, эрүүл мэндийн технологич, техникчдэд тусална.
Чиг үүрэг
  • а) амьтныг усанд оруулах, хооллох,
  • б) амьтныг эмчилгээний өрөөнд авчрах, эмчилгээний үед түүнийг барьж байх,
  • в) мал эмнэлгийн багаж хэрэгслийг цэвэрлэх, ариутгах,
  • г) эм, химийн болон бусад бэлдмэлийг хаяглах, нөөцийг гүйцээж бүрдүүлэх,
  • д) угж, хошуувч, бусад хэрэгслийг ариутгах,
  • е) хайс, саравч, тор, хашаа зэрэг гэрийн тэжээмэл амьтны булан, мөн эмээл, хазаар зэрэг амьтны тоноглолыг цэвэрлэх, цэгцлэх, халдваргүйжүүлэх,
  • ж) амьтны жин, хэмжээ, биеийн байдал, амьтанд хийсэн эмчилгээ, өгсөн эм, тэдгээрийн идсэн хоол тэжээл гэх мэт мэдээллийг цуглуулах, тэмдэглэх,
  • з) уралдаан тэмцээн, зугаа цэнгээн, хамгаалалт, уналга, бусад үйл ажиллагаанд зориулж амьтны зан төлөвийг хүссэнээрээ хөгжүүлэх, тогтоон барьж байхын тулд амьтныг сургах,
  • и) угаах, самнах, ноос, үсийг нь хяргах, тайрах, хумсыг нь авах болон чихийг нь цэвэрлэх зэргээр амьтныг арчлах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Нохой сургагч
  • Морь сургагч
  • Мал эмнэлгийн туслах ажилтан
  • Амьтны хүрээлэнгийн ажилтан

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 5164-11 Нохой сургагч
Индекс 5164-12 Морь сургагч
Индекс 5164-13 Мал эмнэлгийн туслах
Индекс 5164-14 Амьтны хүрээлэнгийн ажилтан