Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5163
Нэр Оршуулга зохион байгуулагч, шарил чандарлагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:25
Тодорхойлолт
  • Эдгээр нь нас барсан хүний шарилыг оршуулахтай холбогдсон төрөл бүрийн ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) оршуулах ёслол, шарил чандарлах ба оршуулах зэрэг ажлыг зохицуулах,
  • б) шарил муудах үйл явцыг удаашруулах буюу зогсоох зорилгоор шарилыг занданшуулах,
  • в) занданшуулахтай холбоотой хуулийн шаардлагыг биелүүлэн эмнэлэг, эрүүл ахуйн журмыг мөрдөх,
  • г) шарилын янз бүрийн хэсэгт зүсэлт хийх, зүсэлтийг битүүлэх, шаардлагатай бол хэлбэр дүрс нь алдагдсан буюу зэрэмдлэгдсэн шарилыг хэлбэржүүлэх буюу сэргээх,
  • д) шарилд хувцас өмсгөх, авсанд байрлуулах,
  • е) гашуудлын зар бэлтгэх, шарилын хайрцаг сонгоход туслах, оршуулах буюу чандарлах газар, цагийг тогтоох талаар уулзаж ярилцах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Шарил занданшуулагч, чандарлагч
  • Оршуулгын ажилтан
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 5163-11 Чандарлагч
Мэргэжил 5163-12 Оршуулга зохион байгуулагч