Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 5153
ҮАМАТ
ISCO-08
Худалдаа, үйлчилгээний ажилтан
Хувийн үйлчилгээний ажилтан
Байр, байшин, гэр ахуйн үйлчилгээний ажилтан
Байшин арчлагч
Код
5153
Нэр
Байшин арчлагч
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:24
Хэвлэх
Тодорхойлолт
Байшин арчлагч нь орон сууц, зочид буудал, сүм хийд зэрэг байр, байшинг арчлах, тэдгээрийг болон хамаарах талбайг нь цэвэр, эмх цэгцтэй байлгах үүрэг гүйцэтгэнэ. Тухайн байшингийн хэмжээ, шинж чанараас хамаарч, тэрээр бусад ажилтан, гэрээлэгчдэд хяналт тавьж болно.
Чиг үүрэг
а) цэвэрлэгч, аж ахуй, байшингийн засвар үйлчилгээ хариуцсан ажилтан ба гэрээлэгчдийн ажилд хяналт тавих,
б) байшингийн дотор талын цэвэрлэгээ, засал, энгийн засвар, засвар үйлчилгээнд оролцох,
в) халуун, хүйтэн ус өгөх нөхцлийг бүрдүүлэх үүднээс зуух, бойлерийг харж хандах,
г) түрээслэгчид болон зочдыг харж, хэт дуу чимээ гаргуулахгүй, эд зүйл эвдлүүлэхгүй байх талаар анхаарч зохицуулах,
д) түр эзгүй байгаа түрээслэгчдийн өмнөөс шуудан, илгээмж хүлээн авах, эсвэл утсаар асуусан хүмүүст мэдээлэл өгөх зэргээр жижиг тус хүргэж байх,
е) томоохон засвар хийх шаардлага үүсвэл байшингийн эзэн болон удирдлагад мэдээлэх,
ж) аюулгүй байдлыг хангах үүднээс байр, байшинд эргүүл хийх,
з) бүртгэлийн маягт бөглөх, байрны дүрмийн хувийг түрээслэгчид өгөх.
Ажил мэргэжлийн жишээ
Арчилгаа хариуцагч
Жижүүр (байрны)
Үүдний сахиул
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
5153-11
Байшин арчлагч
Индекс
5153-12
Жижүүр /байрны/
Индекс
5153-13
Сууц өмчлөгчдийн холбооны ажилтан