Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 5152
ҮАМАТ
ISCO-08
Худалдаа, үйлчилгээний ажилтан
Хувийн үйлчилгээний ажилтан
Байр, байшин, гэр ахуйн үйлчилгээний ажилтан
Гэрийн аж ахуй хариуцагч
Код
5152
Нэр
Гэрийн аж ахуй хариуцагч
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:24
Хэвлэх
Тодорхойлолт
Гэрийн аж ахуй хариуцагч нь хувь айл өрхөд бага тушаалын ажилтны дэмжлэгтэйгээр, эсвэл дэмжлэггүйгээр гэрийн аж ахуйг явуулах, зохион байгуулах, хянах үүрэг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
а) айлд ажиллаж байгаа гэрийн ажилтнуудыг хянан удирдах,
б) хангамж хэрэгслийг худалдаж авах буюу худалдан авалтад хяналт тавих,
в) хангамж хэрэгслийн хадгалалт, тараалтад хяналт тавих,
г) ажил гүйцэтгэх явцад гарч болзошгүй бага зэргийн гэмтэл буюу өвчний тохиолдолд биеийн халуун хэмжих, эм уулгах, боолт хийх зэргээр туслалцаа үзүүлэх,
д) шал, тавилга, бусад төхөөрөмжийг арчих, цэвэрлэх, тоос соруулах, угаах, зүлгэх,
е) ор засах, угаалгын өрөө цэвэрлэх, алчуур, саван, бусад зүйлээр хангах,
ж) гэрийн тэжээмэл амьтан, таримал ургамлыг арчлах, зочид угтах, утасны дуудлагад хариу өгөх, мессеж явуулах, хоол хүнс худалдаж авах,
з) хоол бэлтгэх, хийх, ширээ засах, цэвэрлэх, хоол, ундааны зүйлээр үйлчлэх,
и) гал тогоо цэвэрлэх, гал тогооны ажилд, түүний дотор гал тогооны хэрэгслийг угаахад ерөнхийд нь туслах.
Ажил мэргэжлийн жишээ
Ор дэр болон өглөөний цай зохицуулагч
Ахлах үйлчлэгч
Гэрийн аж ахуй хариуцагч
Ажил мэргэжлийн жишээ
1411 Зочид буудлын менежер
Тайлбар
Удирдлага ба хяналтын ажил төдий л шаардлагагүй, ор, өглөөний цайгаар үйлчилдэг зарим газар, дэн буудал зэрэг жижиг буурчийн газар ажиллуулагчийг 5152 дугаар нэгж бүлэг буюу “Гэрийн аж ахуй хариуцагч” гэсэн бүлэгт хамруулна.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
5152-11
Гэрийн аж ахуй зохицуулагч
Индекс
5152-12
Гэр ахуйн эрхлэгч