Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5151
Нэр Албан газар, зочид буудал зэрэг байгууллагын цэвэрлэгээ, ахуйн хариуцан хянагч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:23
Тодорхойлолт
  • Албан газар, зочид буудал зэрэг байгууллагын цэвэрлэгээ, аж ахуй хариуцсан хянагч нь эдгээр газрын дотоод эд зүйл, тавилга, төхөөрөмжийг цэвэр, эмх цэгцтэй байлгах, аж ахуйн үүрэг гүйцэтгэж, зохион байгуулж, хяналт тавина.
Чиг үүрэг
  • а) туслах ажилтан, цэвэрлэгч зэрэг аж ахуйн ажилтныг ажилд оруулах, сургах, зохион байгуулах ба тэдэнд хяналт тавих,
  • б) хангамж хэрэгсэл худалдаж авах буюу худалдан авалтыг хянах,
  • в) хангамж хэрэгслийн хадгалалт, олголтод хяналт тавих,
  • г) байгууллага дахь хувь хүмүүсийн ерөнхий байдал, зан төлөвийг анхаарч судлах,
  • д) шал, тавилга, бусад төхөөрөмжийг арчиж цэвэрлэх, тоос соруулах, угаах, зүлгэх,
  • е) ор засах, угаалгын өрөө цэвэрлэх, алчуур, саван, бусад зүйлээр хангах,
  • ж) гал тогоо цэвэрлэх, гал тогооны ажилд, түүний дотор гал тогооны хэрэгслийг угаахад ерөнхийд нь туслах,
  • з) мини-бар цэнэглэх, шилэн аяга, бусад зүйлийг нэмж тавих.
Ажил мэргэжлийн жишээ
  • Аж ахуйн ажилтан (зочид буудлын)
  • Харгалзагч эмэгтэй (байрны аж ахуйн)
Ажил мэргэжлийн жишээ
  • 1411 Зочид буудлын менежер
  • 5153 Байшингийн арчилгаа хариуцагч
  • 5152 Ор дэр болон өглөөний цай зохицуулагч
  • 5152 Гэрийн аж ахуй хариуцагч
  • 9111 Гэрийн цэвэрлэгч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 5151-11 Аж ахуйн ажилтан /зочид буудлын/
Индекс 5151-12 Харгалзагч /байрны аж ахуйн/