Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5112
Нэр Нийтийн тээврийн кондуктор
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:21
Тодорхойлолт
  • Тээврийн кондуктор нь галт тэрэг, трамвай, автобус, нийтийн тээврийн бусад хэрэгслээр зорчих тасалбарыг түгээх, төлбөрийг хураан авах буюу зорчигчийн тав тух, аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) зорчих тасалбар, зөвшөөрөл ба төлбөрийг хураан авах буюу түгээх, урьдчилан олгосон тасалбар хүчин төгөлдөр эсэхийг шалгах,
  • б) галт тэрэгний зорчигчийн тасалгаанд үйлчилгээ үзүүлэх,
  • в) өндөр настан, өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст галт тэргэнд суух, буух, ачаа тээшийг нь зөөхөд туслах,
  • г) зорчигчдод хаалга нээх, хаахад нь туслах,
  • д) хөдөлгөөнд ороцохоос өмнө тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих,
  • е) жолоочид зогсох, хөдлөх үед дохио өгөх,
  • ж) тээврийн хэрэгслээр зорчич байгаа зорчигчдыг угтах, аялалын чиглэл, зогсоолыг зарлах,
  • з) аюулгүй ажиллагааны журам, дүрмийг биелүүлэх,
  • и) зорчигчдын хүсэлт, гомдлыг хүлээн авах, зогсоолын тухай мэдээлэл өгөх,
  • к) осол, аюул тохиолдсон үед зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
Ажил мэргэжлийн жишээ
  • Автобусны кондуктор
  • Тасалбар олгогч, уулын дүүжин тэргэнцэр(СаЬ1е car) ажиллуулагч
  • Тасалбар шалгагч (нийтийн тээвэр)
  • Галт тэрэгний кондуктор
  • Трамвайн кондуктор
  • Тролейбусны кондуктор
Холбогдох ажил мэргэжил