Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7544-12
Нэр Хортон шавж устгагч
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:45:06
Англи нэр
Pest management worker
Тодорхойлолт
Хортон шавж, жижиг мэрэгч устгагч нь эрүүл мэндийн эрсдэл, хүнсний аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор газар тариалан, барилга, орон сууц, ногоон байгууламж, тэдгээрийн эргэн тойронд химийн бодис, багаж хэрэгсэл ашиглан хор хөнөөлтэй шавж, жижиг мэрэгчид, хогийн ургамал болон бусад зайлуулах шаардлагатай организмыг устгана.
Чиг үүрэг
  1. Хортон шавж, хогийн ургамлыг шүрших төхөөрөмж ажиллуулах, хянах;
  2. Зааврын дагуу химийн бодис холих;
  3. Талбайг тодорхой гүн хүртэл пестицидээр бүрхэх, цаг агаарын нөхцөл байдал, дуслын хэмжээ, өндрийн зайны харьцаа, саад бэрхшээлийн талаарх мэдлэгээ ашиглах;
  4. Химийн уусмал, бодис, хорт хий цацаж, ялгаруулж, хортон шавжийг устгах хулгана, ихээр үржсэн мэрэгчдэд урхи тавих;
  5. Зориулалтын газар руу шууд шүрших хошуу, хоолойг ашиглах;
  6. Шүршигч савыг ус, химийн бодисоор дүүргэх;
  7. Ашиглалтын үр ашгийг хадгалахын тулд машин механизмыг цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх.
Мэдлэг
  • Химийн бүтээгдэхүүн 
  • Гербицид, пестицид 
  • Хортон шавж устгах менежмент
  • Хувийн хамгаалах хэрэгсэл 
  • Хортон шавжийн биологи 
  • Хортон шавжтай тэмцэх арга техник 
  • Хортон шавжаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ 
  • Пестицидийн аюулгүй хэрэглээ
Ур чадвар
  • Үйлчлүүлэгчтэй харилцах 
  • Эрүүл мэндэд аюултай бодисыг хянах журмыг дагаж мөрдөх 
  • Халдварын эх үүсвэрийг тодорхойлох 
  • Хортон шавжтай тэмцэхэд математик тооцоолол хийх 
  • Хортон шавжийн хяналтын тайлан гаргах
  • Пестицид шүрших 
  • Хувийн хамгаалах хэрэгсэл ашиглах 
Ажил мэргэжлийн жишээ
  • Мэрэгч устгагч