Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7544-11
Нэр Ариутгагч, халдваргүйжүүлэлт
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:45:06
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Sterile services worker
Тодорхойлолт
Ариутгагч, халдваргүйжүүлэгч нь иргэний, нийтийн болон байгууллагын барилга, байгууламж, эд хэрэгслийг эрүүл ахуйн хууль тогтоомжийн дагуу халдваргүйжүүлэх, ариутгах ажлыг гүйцэтгэдэг. Тэд мэргэжлийн байгууллагынхаа зааврын дагуу ариутгах, цэвэрлэх, цаашид хэвийн ашиглах зорилгоор түр хамгаалж битүүмжлэх, тодорхой хугацааны дараа нээх зөвлөгөөгөөр хангах ажлыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  1. Ариутгах төхөөрөмжийг хянах, ажиллуулах;
  2. Халдварын эх үүсвэрийг тогтоохын тулд, хана, шал, дээврийн нүх сүв, халдварт өртсөн газрууд, байр, барилга байгууламжийн орчныг шалгах;
  3. Химийн уусмал, нунтаг, хий зэргийг халдварын эх үүсвэр, барилга байгууламж, ойр орчинд шүрших, цацах;
  4. Ариутгаж халдваргүйжүүлсэн байгууламж, эд зүйлсийг сайтар шалгах, ажил дууссаны дараа ажлын талбайг цэвэрлэх;
  5. Ариутгах төхөөрөмжтэй холбоотой аливаа доголдол, асуудлыг шалгаж мэдээлэх;
  6. Ариутгасан байгууламж, эд зүйлсийн үйлчилгээ, нийлүүлэлтийн бүртгэл хөтлөх;
  7. Халдваргүйжүүлэлт, ариутгалын дараа хүмүүсийг хамгаалах болон хордлогоос урьдчилан сэргийлэх аргыг үйлчлүүлэгчдэд өгөх.
Мэдлэг
  • Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусламж үйлчилгээний эрүүл ахуй 
  • Халдварын хяналт 
  • Микробиологи-нян судлал 
  • Микроскопын техник 
  • Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн бичиг баримт 
  • Ариутгалын техник
Ур чадвар
  • Ариутгал, халдваргүйжүүлэлттэй холбоотой хууль тогтоомж, чанарын стандарт
  • Мэргэжлийн байгууллагын удирдамжийг дагаж мөрдөх 
  • Хувийн эрүүл ахуйн стандартыг сахих 
  • Байгууламж дахь халдварын хяналтыг удирдах 
  • Микроскоптой ажиллах 
  • Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжийг ариутгах 
  • Ариутгалын техник тоног төхөөрөмж ашиглах
Ажил мэргэжлийн жишээ
  • Халдваргүйжүүлэгч
  • Ариутгагч