Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 4415
Нэр Файлдагч, олшруулагч ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:21
Тодорхойлолт
  • Бичиг баримт файлдагч, хувилагч ажилтан нь албан бичиг, захидал, нэхэмжлэх, төлбөрийн баримт, бусад бичлэг, тэмдэглэлийг цагаан толгойн юмуу тоон дэс дарааллаар, эсвэл тогтсон өөр журмаар бүртгэх, ангилах, хадгалах ажил гүйцэтгэнэ. Мөн шаардлага гарвал файлаас материал олох, устгах, баримт бичиг хувилах, скайнерээр татах, факсаар илгээх ажил гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) агуулга, зорилго, ашиглах шалгуур буюу цаг хугацаа, цагаан толгойн эсвэл тоон дэс дараалал зэрэг удирдамжинд заасан журмын дагуу материал ялгах буюу ангилах,
  • б) материалыг бүртгэн ангилж, шүүгээ, хайрцаг, шургуулганд хийж хадгалах,
  • в) шаардлагатай үед файлаас материал олох ба устгах,
  • г) бүртгэн ангилж, хадгалсан болон устгасан материалын бүртгэл хөтлөх,
  • д) баримт бичгийг хувилах, скайнерээр татах, факсаар илгээх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Хувилах ажилтан
  • Архивын ажилтан
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 4415-11 Хувилах ажилтан
Мэргэжил 4415-12 Архивын ажилтан