Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 4229
Нэр Энэ ангилалд ороогүй хэрэглэгчийг мэдээллээр хангах бусад ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:18
Тодорхойлолт
  • Энэ нэгж бүлэгт 422 дугаар бага бүлэг буюу “Хэрэглэгчийг мэдээлэлээр хангах ажилтан” гэсэн бүлэгт ороогүй үйлчлүүлэгчийг мэдээллээр хангах бусад ажилтан багтана. Жишээлбэл: үйлчлүүлэгчээс мэдээллийг авч боловсруулан үйлчилгээнд хамрагдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоодог ажилтан энд хамрагдана.
Гүйцэтгэх үүрэг
  • а) эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг олж авахын тулд өвчтөнтэй ярилцах,
  • б) нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулахын тулд хүсэлт гаргасан иргэнтэй ярилцах, мэдээлэл цуглуулах,
  • в) мэдээллийн үнэн, зөв байдлыг шалгах,
  • г) халамжийн, үйлчилгээ, тусламж олгох, эсэх, үйлчилгээний хэлбэр төрлийг нь өөрчлөх, дуусгавар болгох зэрэг асуудлаар санал боловсруулах,
  • д) нөхөн олговор, халамжийн үйлчилгээний талаар асуултанд хариулах, мэдээллээр хангах,
  • е) үйлчилгээ үзүүлэх нөхцөл шаардлага хангаагүй үйлчлүүлэгчийг өөр холбогдох байгууллагад чиглүүлж өгөх зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Эмнэлгийн хүлээн авагч
  • Нийгмийн халамжийн төвийн хүлээн авагч
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар