Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 4225
Нэр Лавлах ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:17
Тодорхойлолт
  • Лавлахын ажилтан нь биеэр хүрэлцэн ирсэн, шуудан, цахим шуудан болон утсаар тухайн байгууллагын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, бизнесийн бодлого, үйл ажиллагааны талаар харилцагчийн асуулт, санал, гомдолд хариу өгөх, холбогдох ажилтантай холбох, мэдээллийг авах аргыг зааж өгөх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Тэд ихэвчлэн үйлчлүүлэгчтэй шууд нүүр тулан уулзахад тохиромжтой мөн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэгчтэй холбогдох боломжтой өрөө, танхимд байрлан ажиллах нь зохистой.
Чиг үүрэг
  • а) бүтээгдэхүүн, үйлчилгээний бодлого үнийн талаарх асуултанд хариулах,
  • б) мэдээлэл, туслалцаа, зөвлөгөө хүссэн харилцагчид хариулт өгөх,
  • в) санал, гомдлыг хүлээн авах, бүртгэх,
  • г) хариулахад төвөгтэй асуултыг зөвлөх мэргэжилтэн, менежерт шилжүүлэх,
  • д) мэдээллийн товхимол буюу гарын авлага, танилцуулгаар хэрэглэгчийг хангах зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Мэдээллийн асуудал хариуцсан ажилтан

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 4225-11 Мэдээлэл, лавлагаа хариуцсан ажилтан