Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 4224
Нэр Зочид буудлын хүлээн авагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:17
Тодорхойлолт
  • Зочид буудлын хүлээн авагч нь зочдыг угтан авч бүртгэх, өрөө, түлхүүр олгох, буудалд өрөө захиалах болон буудлын бусад үйлчилгээний талаар мэдээллээр хангах, сул байгаа өрөөний бүртгэлийг хөтлөх, буудлаас гарч байгаа зочдын төлбөрийн нэхэмжлэлийг гаргаж өгөх, төлбөрийг авах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) олгосон, захиалсан, сул байгаа өрөөний мэдээллийг байнга шинэчилж байх,
  • б) ирсэн зочдыг бүртгэх, өрөө олгох, зочны төлбөрийг тооцож, өрөөг бэлэн болгож баталгаажуулан түлхүүрийг олгох,
  • в) буудлын үйлчилгээний талаар мэдээлэл өгөх,
  • г) буудлын өрөөний тоноглол болон өрөөний захиалгын талаар нийтэд мэдээлэл өгөх,
  • д) зочны санал хүсэлт, гомдолыг хүлээн авах шийдвэрлэх,
  • е) буудлын үйлчилгээний бусад ажилтантай зочны гомдол хүсэлтийн асуудлаар холбогдох,
  • ж) компьютер, тооцооллын хэрэгсэл болон гараар зочны төлбөрийг тооцож гаргах,
  • з) зурвас болон дамжуулах мэдээлэл хүлээн авах, гарт нь эсвэл утсаар мэдээллийг эзэнд нь өгөх,
  • и) буудлаас гарч байгаа зочны төлбөрийн баримтыг өгөх, төлбөрийг авах зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Зочид буудлын хүлээн авагч
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 4224-11 Зочид буудлын хүлээн авагч