Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 4131
Нэр Бичээч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:14
Тодорхойлолт
  • Бичээч нь бичгийн машин, комьютерээр бичиг бичих, засварлах, хэвлэх, яриа тэмдэглэл бичих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) бичиг баримтын боловсруулж байгаа төсөл, хянаж тулгасан хувь, дуу бичлэг болон тэмдэглэлийг бичгийн машин, компьютерээр бичих,
  • б) эх бичиг, материалыг дүрмийн алдаагүй зөв бичих, найруулга, үсгийн фонд, хэмжээ зэргийг тохируулах, хянах,
  • в) бичих материалыг цуглуулах, дараалал тогтоох, бичиг, баримт бичих стандарт, удирдамжийг дагаж мөрдөх,
  • г) бичиж дууссан материалыг файл үүсгэн компьютерийн хатуу дискинд хадгалах, хадгалсан файлыг засварлах, шинэчлэх, сэргээх,
  • д) сонсож бичих, тэмдэглэл хөтлөх,
  • е) кино, телевизийн нэвтрүүлгийн яриа, дууны үг зэргийг дэлгэцийн доод хэсэгт гаргахад зориулан бичих,
  • ж) дуу бичлэгийн хэрэгсэл болон гар бичмэл тэмдэглэлээс хөрвүүлэн бичих зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Бичээч
Ажил мэргэжлийн жишээ
  • 3343 Захиргааны болон гүйцэтгэх нарийн бичгийн дарга

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 4131-11 Бичээч, ахлах
Индекс 4131-12 Бичээч
Индекс 4131-13 Бичээч, гадаад хэлний
Индекс 4131-14 Бичээч, монгол бичгийн
Индекс 4131-15 Бичээч, олшруулагч
Индекс 4131-16 Бичээч, статистикийн
Индекс 4131-17 Бичээч, хянагч
Индекс 4131-18 Бичээч, шивэх машины
Индекс 4131-19 Телеграфч
Индекс 4131-20 Телексч
Индекс 4131-21 Телепринтерч
Индекс 4131-22 Телетайпч
Индекс 4131-23 Телефаксч
Индекс 4131-24 Операторч, үсгэн мэдээлэл боловсруулалтын /компьютерийн/