Тодорхойлолт
- Конторын үндсэн ажилтан нь байгууллагын дотоод журмын дагуу бичиг хэргийн ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- а) мэдээллийг бүртгэх, бэлтгэх, ялгах, ангилах,
- б) шуудан ялгах, нээх, илгээх,
- в) баримт бичгийг хувилах, олшруулах, факс, цахим шуудангаар илгээх,
- г) улирлын болон тодорхой хугацааны тайлан бэлтгэх,
- д) цахим шуудан, телефон утсаар иргэн, байгууллагаас тавьсан асуулт, мэдээлэлд хариулт өгөх, холбогдох ажилтантай холбох,
- е) санхүүгийн гүйлгээг бүртгэх, шалгах, нэхэмжлэл бэлтгэх,
- ж) мэдээллийг компьютерт оруулах, үг үсгийн алдааг засах зорилгоор унших, засварлах зэрэг багтана.