Код |
3514 |
Нэр |
Веб техникч
|
Төрөл |
Ангилал |
Төлөв |
A |
Үүсгэсэн цаг |
2020-02-01 06:39:13 |
Тодорхойлолт
- Веб техникч нь веб сүлжээ, тоног төхөөрөмж, программ хангамж, интернет болон цахим хуудасны хэвийн ажиллагааг хангах, түүнд хяналт тавих, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- а) веб сүлжээ, тоног төхөөрөмж, программ хангамжийг суулгах, угсрах, интернет, цахим хуудасны найдвартай ажиллагааг хангах,
- б) үйл ажиллагааны болон системд нэвтрэх журам, бодлого, зааврыг боловсруулах,
- в) мэдээлэл, системийн аюулгүй байдлын талаар хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,
- г) системийг шинэчлэн сайжруулах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх талаар судалгаа, шинжилгээ хийх, зөвлөмж гаргах,
- д) үйлчлүүлэгч болон хэрэглэгчээс мэдээлэл авах, тэдэнд зааварчилгаа өгөх,
- е) цахим хуудсыг өөрчлөх,
- ж) веб сүлжээний мэдээллийг нөөцлөх болон устсан мэдээллийг сэргээх зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
- Веб техникч
- Цахим хуудасны текникч
Холбогдох ажил мэргэжил
- 2522 Компьютерийн системийн захиргааны ажилтан
- 2522 Системийн шинжээч
- 2512 Программ хангамжийн дизайнч
- 2166 Компьютерийн тоглоомын дизайнч
- 2166 График, мультимедиа зохиомжийн дизайнч
- 2513 Веб мультимедиа зохиогч