Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 3434
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Хууль, нийгэм, соёл, тэдгээрт холбогдох бусад туслах/дэд мэргэжилтэн
Соёл, урлаг, хоолны технологийн ажилтан
Тогооч
Код
3434
Нэр
Тогооч
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:11
Хэвлэх
Тодорхойлолт
Тогооч нь ресторан болон бусад нийтийн хоолны газар, усан онгоц, суудлын галт тэрэг, мөн хувийн тогоочоор ажиллаж хоолны цэс, дизайныг хийх, санаачилах, хоол бэлтгэх, бэлэн болгох, бусад ажлын ерөнхий зохион байгуулалтыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
а) Хоол, хүнсний материал захиалах, хоолны орц зардлыг тооцох, хоолны цэс зохиох,
б) хоол бэлтгэх болон үйлчлүүлэгчид хүргэх хүртэлх бүх шатанд хоолны амт чанарт хяналт тавих,
в) хоол бэлтгэх асуудлаар, удирдлага, зөөгч, гал тогооны ажилтан болон бусад мэргэжилтэнтэй санал солилцох,
г) хоол бэлгэх ажилд оролцож байгаа ажилтан, тогооч нарын ажилд хяналт тавих, тэдний ажлыг удирдан чиглүүлэх,
д) хоол хүнсний зүйл хадгалах, хоол хийх орчин стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах,
е) хоол хийх заавар болон хоол үйлчлүүлэгчид очиход ямар байх лстойг харуулсан загвар хийж үзэгдэх газар байрлуулах,
ж) гал тогооны ажилтныг сонгон шалгаруулах, ажилд авах талаар санал гаргах,
з) хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомжийг ажилтанд танилцуулах, тэдгээрийг мөрдөж ажиллахыг шаардах зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
Тогооч
Ерөнхий тогооч
Торт, нарийн боовны тогооч
Ажил мэргэжлийн жишээ
5120 Тогооч
9411 Түргэн хоол бэлтгэгч
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
3434-11
Тэргүүлэх шеф тогооч /Head chef/
Индекс
3434-12
Ерөнхий шеф тогооч /Executive Chef/
Индекс
3434-13
Шеф тогооч, торт нарийн боовны