Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3433
Нэр Галлерей, музей, номын сангийн техникч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:11
Тодорхойлолт
  • Галлерей, музей, номын сангийн техникч нь номын санд ном авах, олгох мэдээллийг бүртгэх, үзмэрт бүртгэгдсэн материал, хавтсыг ашиглах талаар ажилтанд танилцуулах, галлерейн үзмэрийг угсрах, байрлуулах, урлагийн бүтээлийг бэлтгэх, цуглуулгын дээж болон загвар бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) Үзмэрийг олон нийтэд үзүүлэхэд бэлтгэх, угсрах,
  • б) үзмэрийн орчин тойрон болон, үзмэрийн танхимийг тохижуулах,
  • в) үзмэрийн гэрэлтүүлэг, тоноглолыг хийх, угсрах,
  • г) үзмэрийг тээвэрлэхэд бэлтгэх , үзмэр хүлээн авах, сав, баглаа боодлыг нээх,
  • д) номын сангийн шинэ материалыг захиалах, номын сангийн эргэлт, бичлэгийн системийг засварлах,
  • е) компьютерийн бичлэгийг засварлах, өгөгдлийг мэдээллийн санд оруулах,
  • ж) дүрс, дуу бичлэгийн тоног төхөөрөмжийг угсрах,
  • з) номын мэдээллийг хайх, шалгах зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Галлерейн техникч
  • Музейн техникч
  • Номын сангийн техникч
  • Чихмэлчин
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 3433-11 Техникч, галлерейн
Мэргэжил 3433-12 Техникч, музейн
Мэргэжил 3433-13 Техникч, номын сангийн
Мэргэжил 3433-14 Чихмэлчин