Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3422
Нэр Спортын дасгалжуулагч, зааварлагч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:10
Тодорхойлолт
  • Спортын дасгалжуулагч, зааварлагч нь мэргэжлийн болон сонирхогчийн төвшингийн тамирчны амжилтыг ахиулах, спортын уралдаан тэмцээнд оролцоход нь урам зориг оруулах сэтгэл зүй, бие бялдрын хувьд бэлтгэх, спортын тоглолт арга хэмжээг стандарт дүрэм, журмын дагуу зохион байгуулах ажил гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) Багийн болон тамирчны сул, давуу талыг тогтоох,
  • б) дасгал, сургуулийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,
  • в) тэмцээн уралдааны хуваарийг төлөвлөн боловсруулах,
  • г) тамирчныг эсвэл багийг уралдаан тэмцээнд бэлтгэх, тэднийг сэтгэл зүйн хувьд дэмжих,
  • д) уралдаан тэмцээний стратеги, тактикийг боловсруулан баг юмуу тамирчинг стратеги, тактикийн дагуу удирдах,
  • е) тамирчны болон багийн амжилтад дүн шинжилгээ хийж дасгал, сургуулалтыг уялдуулах,
  • ж) багийн болон тамирчны ур чадварыг ажиглан, дүгнэлт хийх цаашид хэрхэн сайжруулах арга тактикийг тогтоох,
  • з) спортын арга хэмжээ, уралдаан тэмцээний талаар тухайн спортын дүрэм, журам, аюулгүй байдал, стандартын талаас нь сургаж дасгалжуулах,
  • и) спортын уралдаан тэмцээний явцад тамирчны оноо, үнэлгээг тэмдэглэх, тоглолтын явцын алдаа, ололтын талаар тэмдэглэл хөтлөх,
  • к) өрсөлдөгчийн арга барил, амжилтыг үнэлж дүгнэх, шагнал торгууль оногдуулах, ялагчийг тогтоох.
Ажил мэргэжлийн жишээ
  • Дасгалжуулагч
  • Спортын шүүгч
  • Цанын дасгалжуулагч
  • Спортын ажилтан
  • Усан сэлэлтийн зааварлагч
Ажил мэргэжлийн жишээ
  • 3423 Фитнессийн зааварлагч
  • 3423 Морь унаж сургагч