Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3413
Нэр Шашны болон холбогдох бусад ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:09
Тодорхойлолт
  • Шашны холбогдох ажилтан нь шашны хэрэг эрхлэх газар, нийгэмлэгийн ажлыг дэмжин шашны зан үйлд оролцох, өөрийн үйл ажиллагааг шашны ном бясалгалд зориулах, бурханд залбирах, шашны сургаалийг сурталчлах ажлыг эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) шашны үйл ажиллагаа явуулах,
  • б) аль нэг шашны урсгал, бүлгийн гишүүн байж, тухайн шашны жаяг дэгийг мөрдөн ажиллаж амьдрах,
  • в) амьдралаа шашны номлол, бясалгалд зориулах,
  • г) бурханд залбирах ба шашны сургаалийг сурталчлах,
  • д) өглөг, буяны ажилд оролцох,
  • е) олон нийтийг зөв, шудрага байхад уриалах зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Номлогч
  • Лам, бөө, удган
  • Гэлэнмаа

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 3413-11 Номлогч
Индекс 3413-12 Лам
Индекс 3413-13 Гэлэнмаа
Индекс 3413-14 Бөө, удган