Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3355
Нэр Цагдаагийн байцаагч, мөрдөн байцаагч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:08
Тодорхойлолт
  • Цагдаагийн байцаагч, мөрдөн байцаагч нь гэмт хэрэгтэй холбогдсон баримт, нөхцөл байдлыг судлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага, иргэний үйлдэл, эс үйлдлийн талаар мэдээлэл олох, баталж нотлох ажлыг эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэгтнийг илрүүлэх зорилгоор гарсан гэмт хэргийн талаарх мэдээллийн эх сурвалжийг олох, сэжигтэн болон гэрч мөн холбогдох бусад хүмүүстэй холбоо тогтоох,
  • б) нотлох баримт олох зорилгоор гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй, сэжиглэсэн үйлдэл, үйл явдал, нөхцөл байдлын талаар судалгаа явуулах,
  • в) аж ахуйн нэгж байгууллагын бараа, бэлэн мөнгө, мэдээлэл болон хулгайд өртөж болзошгүй эд хөрөнгө түүнчлэн худалдан авагч, ажилтны зүгээс хууль бус үйлдэл гаргаж болзошгүй магадлал өндөртэй нөхцөл байдлыг судалж мөрдөх,
  • г) хуулийн байгууллага, үйлчлүүлэгчдийн өмнөөс байгууллага, болон иргэнтэй холбоо бүхий бусад асуудлыг судлах,
  • д) албан лсны зөвшөөрлөөр баривчлах буюу баривчлахад туслах,
  • е) мөрдөх үйл ажиллагааны үр дүнгийн талаар шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгөх буюу удирдлага, үйлчлүүлэгчдэд мэдээлэх зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цагдаагийн албаны мөрдөн байцаагч
  • Цагдаагийн мөрдөн байцаагч
  • Цагдаагийн эрүүгийн төлөөлөгч
Ажил мэргэжлийн жишээ
  • 3411 Хувийн мөрдөгч
  • 5412 Цагдаагийн албаны ажилтан

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 3355-11 Ахлах шинжээч, шинжээч
Индекс 3355-12 Байцаагч, цагдаагийн албаны
Индекс 3355-13 Мөрдөгч
Индекс 3355-14 Мөрдөн байцаагч, цагдаагийн албаны
Индекс 3355-15 Төлөөлөгч, цагдаагийн
Индекс 3355-16 Хувийн мөрдөгч