Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3352
Нэр Улсын татвар, акцизын албаны ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:07
Тодорхойлолт
  • Улсын татвар, акцизын ажилтан нь иргэд, аж ахуйн нэгжийн төлвөл зохих татвар, хураамж зэрэг улсад төлөх төлбөрийн төрөл хэмжээг тодорхойлох зорилгоор борлуулалтын баримт болон бусад холбогдох баримтыгшалгаж,заримонцгойтохиолдлынталааршийдвэргаргуулахаар удирдах албан тушаалтан болон менежерт шилжүүлнэ.
Чиг үүрэг
  • а) татвар, хураамж зэрэг төлбөрийн тухай хууль тогтоомж, дүрэм журам, олон нийтээр дагаж мөрдөх эрх, үүргийн талаар байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэн олон нийтэд таниулах,
  • б) татвар ногдуулах, төлөх, татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт, шалгалт хийх, тайлбар, лавлагаа, татвар ногдуулах орлогын болон борлуулалтын баримт, бусад холбогдох бичиг баримтыг гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт үйлдэх,
  • в) хууль тогтоомжийн дагуу заавал төлөх татвар, хураамж, бусад төлбөрийн хэлбэр хэмжээг тогтоох зорилгоор шалгалтанд шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгуулга, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах,
  • г) татвар ногдох зүйл нуусныг гэрчлэх баримт болон эд хөрөнгийг татвар төлөгчөөс түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, татварын өрийг багдуулах зориулалтаар эд хөрөнгө барцаалах,
  • д) татвар төлөгчийн байр, агуулахад байршлыг нь үл харгалзан нэвтрэн орж, шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол үзлэг хийх,
  • е) татварын тухай хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх,
  • ж) татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх,
  • з) байгууллагын дотоод хяналт болон татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нягтлан бодох бүртгэлийн болон татвар төлөлтийн баримтыг шалгах,
  • и) илэрсэн зөрчилтэй холбоотой үүрэг даалгавар өгөх, тэмдэглэл хөтлөх, авсан арга хэмжээ, торгуулийн талаар тайлагнах,
  • к) холбогдох бусад үүргийг гүйцэтгэнэ.
Ажил мэргэжлийн жишээ
  • Татвар хураагч
  • Татварын ажилтан
  • Татварын байцаагч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2411 Нягтлан бодогч
  • 2411 Аудиторч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 3352-11 Байцаагч, татварын албаны
Индекс 3352-12 Байцаагч, татварын
Индекс 3352-13 Татвар хураагч
Индекс 3352-14 Татварын ажилтан