Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3339
Нэр Аль нэг ангилалд ороогүй бизнес үйлчилгээний бусад агент
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:05
Тодорхойлолт
  • Бага бүлэг 333 дотор өөр аль нэг нэгж бүлэгт ороогүй бизнес үйлчилгээний бусад агент энэ нэгж бүлэгт хамаарна. Тухайлбал, бизнес харилцаа тогтоох, байгууллага иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа хийх санал тавих, тамирчид, жүжигчдийн тоглолтыг зохион байгуулах, ном зохиол хэвлэх, хөгжмийн бичлэг хийж худалдах, эд зүйлс, хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах ажлыг эрхлэгчид энд орно.
Гүйцэтгэх үүрэг
  • а) худалдаа үйлчилгээ болон худалдан авагчийн эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл авах,
  • б) худалдагч, худалдан авагчийн нэрийн өмнөөс хэлэлцээ хийх, арилжааны нөхцөл, төлбөрийн талаар үйлчлүүлэгчдэд тайлбарлах,
  • в) худалдагч, худалдан авагчийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурах, гэрээг баталгаажуулах,
  • г) худалдан авсан бизнес үйлчилгээг тохиролцсон хэлбэрээр, хугацаанд нь худалдан авагчдад хүргэх,
  • д) төрөл бүрийн өмч хөрөнгө, авто машин, бараа, мал, урлагийн бүтээл, үнэт эдлэл болон бусад эд зүйлийг дуудлагаар худалдах зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Дуудлагын худалдаа зохион байгуулагч
  • Зар сурталчилгаа арилжаалагч
  • Утга зохиолын агент
  • Хөгжмийн тоглолтын агент
  • Спортын агент
  • Театрын агент
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар