Тодорхойлолт
- Худалдааны брокер нь үйлчилгээний зохих шимтгэл авч өөрийн компани эсвэл үйлчлүүлэгчийн өмнөөс бараа, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах болон тээврийн үйлчилгээг эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
- а) бараа бүтээгдэхүүнийг худалдах болон худалдан авах талуудтай холбоо тогтоох,
- б) худалдах болон худалдан авах талуудын тавьж байгаа шаардлагын талаар зөвшилцөх, зөвөлгөө өгөх,
- в) бараа бүтээгдэхүүнийг тодорхой хугацааны дараа нийлүүлэх хэлбэрээр зарах буюу худалдан авах гэрээ байгуулах,
- г) ачаа тээвэрлэх захиалга өгөх, тээврийн үнийг тохиролцох,
- д) бараа, бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт болон тээвэрлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс, зах зээлийн чиг хандлагыг ажиглах, дүн шинжилгээ хийх зэрэг багтана.
Холбогдох ажил мэргэжил
- 3311 Санхүүгийн брокер
- 3311 Санхүүгийн дилер
- 3311 Үнэт цаасны брокер
- 3311 Үнэт цаасны дилер
- 3321 Даатгалын дилер