Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3323
Нэр Худалдан авагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:03
Тодорхойлолт
  • Худалдан авагч нь төрийн болон, үйлдвэр, аж ахуйн газар, худалдааны бусад байгууллагын өмнөөс тэдний хэрэгцээнд эсвэл эргүүлэн зарах зорилгод нь нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах ажлыг эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) үйлдвэр, аж ахуйн газар, төрийн болон бусад байгууллагад зориулан тоног төхөөрөмж, материал түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах талаар гэрээ хийх, үнэ хэлэлцэх, дахин худалдах зорилгоор бараа худалдан авах,
  • б) хэрэгцээ, нөөцийн талаар мэдээлэл олж авах, худалдан авах барааны чанар, тоо хэмжээ, үнэ, нийлүүлэх хугацаа зэрэг гэрээний бусад нөхцөлүүдийг тодорхойлох,
  • в) ерөнхий болон тусгай зориулалтын хэрэгсэл, материал болон үйлчилгээг тухайн байгууллагын хэрэглээнд, эсвэл нэмэлт боловсруулалт хийх зорилгод нь нийцүүлэн худалдан авах,
  • г) тендер зарлах, нийлүүлэгч нартай зөвлөлдөх, худалдааны нөхцөлийг хэлэлцэх,
  • д) бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг байгууллагын дахин борлуулах зорилгоор захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах,
  • е) бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний хүрээнд, загвар, үзэсгэлэн худалдаа, яармаг, зохион байгуулах үйлдвэрийн газруудаар явж үзэх, зах зээлийг судлах, арилжаа наймааны улирал, давтамж, урамшууллыг судлах,
  • ж) захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагад илүүтэй тохирох бүтээгдэхүүнийг сонгох,
  • з) нийлүүлэгчтэй бүтээгдэхүүний үнийн хямдрал, тээвэр болон зээлийн нөхцөлийг тохирох,
  • и) барааг нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, захиалагч болон нийлүүлэгчийн хоорондын харилцааг зохицуулах зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Худалдаачин
  • Худалдан авагч агент
  • Нийлүүлэгч ажилтан
Холбогдох ажил мэргэжил
  • 3324 Худалдааны брокер
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 3323-11 Худалдан авагч агент
Мэргэжил 3323-12 Нийлүүлэгч агент
Мэргэжил 3323-13 Брокер, бөөний худалдааны
Мэргэжил 3323-14 Брокер, жижиглэн худалдааны