Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3314
Нэр Статистик, математик тоцоолол, түүнтэй адилтгах бусад мэргэжилтэн
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:02
Тодорхойлолт
  • Статистик, математик тооцоолол болон түүнтэй адилтгах туслах мэргэжилтэн нь математик, статистик, даатгалын эрсдлийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд туслах үйл ажиллагааг математикч, статистикч болон холбогдох мэргэжилтэн нарын удирдамжийн дагуу хийнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) математик, даатгалын эрсдлийн болон статистик тооцоо төлөвлөн хийж гаргахад туслах,
  • б) статистик тооллого, түүвэр судалгаанд шаардагдах материалын болоод хүн хүчний тоо хэмжээ, зардлын нарийвчилсан тооцоог гаргах,
  • в) тооллого, түүвэр судалгаанд хэрэглэгдэх бүртгэл, түүврийг хийх, хөтлөх, ашиглахтай холбогдсон текникийн чанартай үүргийг гүйцэтгэх,
  • г) математик, даатгалын эрсдэл, статистикийн болон бусад тооцоог гаргахад компьютерийн стандарт программ хангамжийг ашиглах,
  • д) математик, даатгалын эрсдэл, статистикийн болон бусад тооцооны үр дүнг хүснэгт болон график хэлбэрээр гаргахад бэлтгэх,
  • е) ажлын явцад гарч болзошгүй бэрхшээлтэй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхэд математик, даатгалын эрсдэл, статистикийн болон бусад тооцоо, нягтлан бодох бүртгэлийн зарчим, арга барилын талаарх мэдлэгийг ашиглах,
  • ж) статистик клеркийн ажилд хяналт тавих зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Даатгалын эрсдлийн туслах тооцоочин /эрсдлийн удирдлагын туслах менежер/
  • Математик тооцооллын туслах ажилтан
  • Статистикийн туслах ажилтан
Холбогдох ажил мэргэжил
  • 2120 Математикч
  • 2120 Статистикч
  • 3313 Туслах нягтлан
  • 4312 Статистикийн клерк
Тайлбар