Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3312
Нэр Зээл, зээллэгийн мэргэжилтэн
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:02
Тодорхойлолт
  • Зээлийн мэргэжилтэн нь зээл хүсэгчийн мэдүүлэгт үнэлгээ дүгнэлт, шинжилгээ хийж, зээл олгох эсэх талаар санал боловсруулан удирдлагад танилцуулна.
Гүйцэтгэх үүрэг
  • a төлбөрийн, орон сууцны, хэрэглээний, бизнесийн зэрэг чиглэлээр зээл хүсэгчтэй уулзах,
  • б) зээл хүсэгчийн санхүүгийн болон зээлээ эргэн төлөх чадвар, зээл түүх зэргийг нь судлах, үнэлэх,
  • в) зээл олгох эсэх талаар удирдлагад санал оруулах,
  • г) зээлийн тогтоосон хязгаарын хүрээнд зохих шаардлагыг харгалзан зээл олгох эсэх талаар шийдвэр гаргах,
  • д) зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавих, хугацаа хэтэрсэн тохиолдолд төлбөр хийхийг шаардах, зээлдэгч зээл төлөхгүй бол хүлээх хариуцлага, холбогдох хуулийн зохицуулалтыг мэдэгдсэн захидал илгээх, захидлыг бэлтгэх,
  • е) зээлийн баримтыг бүрэн бүрдүүлэх зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Зээлийн мэргэжилтэн
  • Орон сууцны зээлийн эдийн засагч
Холбогдох ажил мэргэжил
  • 1346 Санхүү, даатгалын үйлчилгээний менежер
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 3312-11 Мэргэжилтэн, зээллэгийн
Мэргэжил 3312-12 Мэргэжилтэн, орон сууцны зээллэгийн