Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3214
Нэр Эмчилгээ, хиймэл шүдний техникч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:57
Тодорхойлолт
  • Эмчилгээ, хиймэл шүдний техникч нь хиймэл шүдний хэв гаргах, цутгах, тааруулах, түүнчлэн бусад протез, ортопедын хэрэгслийн засвар, үйлчилгээ хийх зэрэг ажлыг эмч, эмнэлгийн мэргэжилтний заавраар стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) өвчтөн эмчийн үзлэгт ороход нь туслах, шаардлагатай багаж хэрэгслэлийг тодорхойлох, хэмжээ авч, тааруулах,
  • б) биеийн болон шүдний гэмтэл, согогыг засах, олон төрлийн протез, ортопед хэрэгслэл хийх, засах,
  • в) өвчтөнд тохирох протезыг эмч, эмнэлэгийн мэргэжилтэнтэй ярилцаж, зөвлөлдөх, эмчид туслах,
  • г) протез, ортопедын үйлдвэрлэсэн газар, ашиглаж хийсэн материал, тусгай зориулалт, хэрэглэх зааврын талаар үйлчлүүлэгч нарт тайлбар, зөвлөгөө өгөх,
  • д) өвчтний их бие, үе мөч, ам, шүд зэргээс хэмжээ авч, эмчилгээнд хэрэглэгдэх материал, багаж хэрэгслэлийг бэлтгэх, хэв цутгах,
  • е) хуванцар, төмөр, савх зэрэг материал ашиглан эмчийн заавар, холбогдох стандарт шаардлагын дагуу протезын загвар гаргах, хийх,
  • ж) протез, ортопедыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд тааруулж, протез таарсан эсэх, ая тухтай байдлыг шалгах, зохих хэмжээнд хөдөлгөөнд орж, биед зохицож байгаа эсэхийг шалгах,
  • з) протез, ортопедыг зааврын дагуу засварлах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Хиймэл шүдний техникч
  • Хиймэл шүд хийгч
  • Протезын техникч
  • Ортопедын техникч
Холбогдох ажил мэргэжил
  • 5329 Шүдний туслах ажилтан
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 3214-11 Хиймэл шүдний техникч
Мэргэжил 3214-12 Хиймэл шүд хийгч
Мэргэжил 3214-13 Протезийн техникч
Мэргэжил 3214-14 Ортопедийн техникч