Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 3213
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Эрүүл мэндийн туслах/дэд мэргэжилтэн
Анагаахын болон эм зүйн техникч
Эм зүйн техникч болон туслагч
Код
3213
Нэр
Эм зүйн техникч болон туслагч
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:57
Хэвлэх
Тодорхойлолт
Эм зүйн техникч, туслагч нь эм зүйчийн удирдлага, зааварчлагын дор эм, эмийн бүтээгдэхүүнийг бэлтгэх, түгээх, худалдаалах үүргийг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
а) эм зүйч мэргэжилтний удирдамжийн дор холбогдох журам, зааврын дагуу эм, эмийн бусад бэлдмэлийг бэлтгэх, найруулах,
б) хүн, малын эмч, мэргэжилтний бичсэн эмийн жорын дагуу үйлчлүүлэгчдэд эм түгээх, худалдаалах, эмийн хэрэглэх зааврыг амаар болон бичгээр тайлбарлаж өгөх,
в) эмч, мэргэжилтний бичсэн эмийн жорыг хүлээн авч, эм, эмийн бусад бэлдмэлийг бэлтгэх стандартад нийцэж буй эсэхийг шалгах, стандарт шаардлагын дагуу хадгалах,
г) эмийн зөв хадгалалт аюулгүй байдлыг хангах, шалгах,
д) эм хадгалах савыг дүүргэх, хаяглах,
е) үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, эрэлт, хүсэлтийг хүлээн авах, хариулах, тэднийг эм зүйч, мэргэжилтэнтэй уулзуулах,
ж) эм, химийн бодис, түүний нөөцөд тооллого хийх, нөхөн хангалт хийх эм, бүтээгдэхүүний жагсаалт гаргаж, мэдээллийг цахим бүртгэлийн санд оруулах,
з) эм найруулах, түгээх тоног төхөөрөмж, савыг бэлтгэх, цэвэрлэх, ариутгалд өгөх.
Ажил мэргэжлийн жишээ
Эм зүйн техникч
Эм зүйн туслах техникч
Ажил мэргэжлийн жишээ
2262 Эм зүйч
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
3213-11
Техникч, эм зүйн
Индекс
3213-12
Эм зүйн туслах техникч
Индекс
3213-13
Эм найруулагч