Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3212
Нэр Эмчилгээ, эмгэг судлалын лабораторийн техникч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:57
Тодорхойлолт
  • Эмчилгээ, эмгэг судлалын лабораторийн техникч нь хүний цус, шээс болон бусад эд эсийн дээжид шинжилгээ хийж, өвчтний биеийн эрүүл мэнд, өвчний онош болон үхлийн шалтгааныг тодорхойлно.
Гүйцэтгэх үүрэг
  • а) цус, шээс, нугасны ус зэрэг биеийн шингэнээс дээж авч, химийн шинжилгээ хийж, бүтцийн хэвийн болон хэвийн бус байдлыг тодорхойлох,
  • б) дуран, дулаан хэмжигч, гэрэл хэмжигч, компьютер зэрэг тоног төхөөрөмжийг ажиллуулах, тэдгээрийн ажиллагааг хэвийн байлгах, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах,
  • в) лабораторийн шинжилгээний хариуг баримт хадгалалт, мэдээллийн цахим санд хадгалах,
  • г) биологийн материалын дээжид химийн шинж чанар болон урвалын шинжилгээ хийх,
  • д) лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулах, цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх,
  • е) лабораторийн шинэ нээлтийг шинжилгээнд ашиглан дүгнэлт гаргах,
  • ж) лабораторийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнг хангах, боловсронгуй болгох,
  • з) бичил биетний дээжийг нь ялган авч тодорхойлон шинжилгээнд ашиглах,
  • к) хэвийн бус пигменттэй эсийг шинжлэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цус хадгалах техникч
  • Цитологийн техникч
  • Эмгэг судлалын лабораторийн техникч
  • Паталогийн техникч
  • Мал эмнэлгийн техникч
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 3212-11 Техникч, цус хадгалагч
Мэргэжил 3212-12 Техникч, цитологийн
Мэргэжил 3212-13 Техникч, паталогийн
Мэргэжил 3212-14 Техникч, мал эмнэлгийн
Мэргэжил 3212-15 Техникч, тахлын
Мэргэжил 3212-16 Техникч, эмгэг судлалын лабораторийн