Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 3155
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Шинжлэх ухаан, инженерийн туслах/дэд мэргэжилтэн
Усан онгоц, агаарын хөлгийн хянагч, техникч
Агаарын хөдөлгөөний аюулгүйн цахим техникч
Код
3155
Нэр
Агаарын хөдөлгөөний аюулгүйн цахим техникч
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:56
Хэвлэх
Тодорхойлолт
Нислэгийн хөдөлгөөний аюулгүйн цахим техникч нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын ба агаарын навигацийн системүүдийг загварчлах, угсрах, хэвийн ажиллагааг хангах мөн тэдгээрийн засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
а) агаарын навигацийн систем дэх цахим, цахилгаан, механик ба компьютержсэн төхөөрөмж болон тэдгээрийг шалгах ажиллагааг боловсронгуй болгох техникийн бодлогыг хэрэгжүүлэх,
б) агаарын навигацийн болон нисэх онгоцны байрлалыг тодорхойлох системийн интерфейсүүдийн хэлхээг загварчлахад техникийн туслалцаа үзүүлэх,
в) нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглах төхөөрөмжүүдийн техникийн стандарт, шаардлага, сургалтын хөтөлбөрийн шаардлагыг бэлтгэх,
г) газрын навигацийн төхөөрөмжүүдийн угсралт, түүний ажиллагаа, засвар үйлчилгээ нь стандарт, шаардлагын дагуу хийгдсэн эсэхийг баталгаажуулахад техникийн шинжилгээ, дүгнэлт гаргах,
д) ажлын явцад урган гарсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхэд нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлын иженерчлэлтэй холбоотой онол, практикийн мэдлэг, ур чадварыг олж авах,
е) нислэгийн хөдөлгөөний удирдлагын ачааллын багтаамж, найдваржилт, интегралчлал, мөн тоног төхөөрөмжийг сайжруулахын тулд ашиглагдаж байгаа газрын навигацийн системийг сайжруулж шинэ агаарын зайн нислэгийн удирдлагад ашиглах,
ж) нислэгийн хөдөлгөөний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийг хянах ба гэрчилгээжүүлэх мөн нислэгийн болон онгоцны хөөрөх, буух үеийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд газрын навигацийн систем, тоног төхөөрөмжийн тохируулга хийх,
з) техникийн сургалт, дадлага, мэргэшлийн ур чадвараар мэргэжлийн удирдлагаар бусад ажилтныг хангах.
Ажил мэргэжлийн жишээ
Нислэгийн хөдөлгөөний аюулгүйн цахим техникч
Ажил мэргэжлийн жишээ
7232 Агаарын хөлгийн хөдөлгүүрийн механикч, тохируулагч
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
3155-11
Цахим-техникч, агаарын хөдөлгөөний аюулгүй байдлын
Индекс
3155-12
Радионавигацийн инженер