Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3154
Нэр Агаарын хөдөлгөөн хянагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:56
Тодорхойлолт
  • Агаарын хөдөлгөөн хянагч нь радио холбоо, радио локатор ба гэрэлтүүлгийн системийн тусламжтайгаар агаарын зайнд болон газарт байгаа агаарын хөлгийн хөдөлгөөнийг чиглүүлэх мөн агаарын хөлгийг шаардлагатай мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) нисэх буудалд ойртож байгаа болон нисэх буудлаас хөөрч байгаа агаарын хөлгийн нислэгийг удирдах, түүнчлэн тэдний газар дээрх хөдөлгөөнийг удирдаж хянах,
  • б) тогтоогдсон агаарын зайд нислэг үйлдэж буй онгоцыг удирдаж хянах
  • в) нислэгийн төлөвлөгөөг зөвшөөрөх, шалгах,
  • г) цаг уурын мэдээлэл, ажиллаж буй тоног төхөөрөмж, нислэгийн төлөвлөгөө ба нислэгийн ачаалал зэрэг шаардлагатай мэдээллээр нисэх бүрэлдэхүүнийг хангах,
  • д) ажлын явцад урган гарсан асуудлыг тодорхойлж шийдвэр гаргахад нислэгийн үйл ажиллагаатай холбоотой онолын ба практик мэдлэгийг олж авах,
  • е) эрж хайх, авран хамгаалах ажиллагааг эхлүүлэх, зохион байгуулах,
  • ж) хөөрөх буух зурваст болон түүний ойр орчмын бүх онгоц, өөрөө явагчийн хөдөлгөөнийг чиглүүлж удирдах,
  • з) ойролцоо орших цамхагийн нислэгийн удирдагч, аэродромын нислэгийн удирдагч, бусад удирдлагын төвүүдтэй радио болон телефон холбоог байнга тогтоох, мөн зэргэлдээх агаарын бүсээс орж ирэх, өөрийн агаарын бүсээс гарч буй онгоцны мэдээллийг харилцан солилцох.
Ажил мэргэжлийн жишээ
  • Агаарын хөдөлгөөн хянагч
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар