Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3153
Нэр Агаарын хөлгийн нисгэгч, холбогдох бусад туслах/дэд мэргэжилтэн
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:55
Тодорхойлолт
  • Агаарын хөлгийн нисэгч, холбогдох бусад хамжих ажилтан нь зорчигч, шуудан ба ачаа тээврийн зориулалт бүхий агаарын хөлгийн механик, цахилгаан ба цахим төхөөрөмжийн ажиллагааг хянах. Мөн нислэгийн өмнө болон нислэгийн дараах холбогдох үүргийг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) Хөлгийг үйл ажиллагааны тогтоосон журмын дагуу нисгэх, чиглүүлэх,
  • б) Нислэгийн төлөвлөгөөг бэлтгэх, түүний стандартын хэрэгжилтийг шалгах,
  • в) Механик, цахилгаан, цахим төхөөрөмжийн ажиллагааг шалгах, түүнчлэн бүх төхөөрөмж болон тэдгээрийн хяналтын системийн ажиллагаа үнэн зөв ажиллаж буй эсэхийг баталгаажуулах,
  • г) Нислэгийн явцад хөлөгт гарсан гэмтлийг тодорхойлж шийдвэр гаргахад нислэгийн үйл ажиллагааны талаарх онолын болон практик мэдлэгийг олж авах,
  • д) Нисэх онгоцны тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ бүрэн хийгдэж тэдгээрийн хэвийн ажиллагааг баталгаажуулах зорилгоор биечлэн зааварчлах, нормативт засвар, үйлчилгээний бүртгэлийг тогтмол шалгах,
  • е) Гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулан нислэгийн бүртгэлийг хөтлөх,
  • ж) Нислэгийн өмнөх үзлэгийн тайланг авах ба нислэгийн үед нислэгийн удирдагчтай байнгын холбоо тогтоох.
Ажил мэргэжлийн жишээ
  • Агаарын хөлгийн инженер
  • Багш нисэгч
  • Штурман
  • Нисэгч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 3153-11 Багш нисгэгч
Индекс 3153-12 Агаарын хөлгийн инженер
Индекс 3153-13 Нисэх багийн дарга
Индекс 3153-14 Хоёрдугаар нисгэгч
Индекс 3153-15 Хөлгийн механикч
Индекс 3153-16 Холбоочин
Индекс 3153-17 Нисэхийн хянагч
Индекс 3153-18 Шалгалтын нислэгийн шалгагч инженер