Тодорхойлолт
- Ойн аж ахуйн техникч нь ойн судалгааны ажил, ойн менежмент, мод бэлтгэл, нөөц хадгалалт болон байгаль орчны хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглагдах техникийн болон хянагчийн үйл ажиллагааг хариуцна.
Гүйцэтгэх үүрэг
- а) Ойн нөхөн сэргээлт болон ойжуулахтай холбогдох судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх,
- б) Газрын зургийн техник, компьютер мэдээллийг ашиглан ойн менежмент, мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих,
- в) Ойд жим гаргах, зам тавих ажлын хөтөлбөрт оролцох, хяналт тавьж ажиллах,
- г) Ойжуулалтын талбай бэлтгэх, мод суулгах, мод огтлох, сонгож бэлтгэх зэрэг ажилд хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг гүйцэтгэх,
- д) Ойн түймэр унтраахад оролцох, ой модны өвчлөл, шавьж идэхээс сэргийлэх, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулах,
- е) Мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавих,
- ж) Байгаль орчныг хамгаалах, нөөц ашиглалт, галын аюулгүй байдал, гэнэтийн гамшгийн үед холбогдох дүрэм, журмыг мөрдөн ажиллах,
- з) Ой цэвэрлэх, мод арчлах ажиллагааг эрхлэх,
- и) Модны үрсэлгээ хийх, хорхой шавьж, модны өвчлөлийн талаар болон туршилтын ойжуулалт, инженерийн судалгааны ажлыг хийх,
- к) Ойжуулалт, мод бэлтгэлийн ажлын төлөвлөгөө гаргах.
Ажил мэргэжлийн жишээ
- Ойн техникч
- Ойжуулалтын техникч