Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3142
Нэр Хөдөө аж ахуйн техникч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:54
Тодорхойлолт
  • Хөдөө аж ахуйн техникч нь туршилт, судлагаа хийх, тухайн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, хөдөө аж ахуйн эрхлэгч нарт техникийн болон судалгаа шинжилгээний ажилд тулалцаа үзүүлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) туршилт, судалгаа шинжилгээний ажил явуулахад шаардагдах материал, тоног төхөөрөмжийг бэлтгэх,
  • б) туршилт, судалгаа шинжилгээний ажилд зориулан ургамал, амьтны эд эс, хэсэг, эрхтэн зэргийн сорьц бэлтгэх,
  • в) мэргэжлийн туршилт, судалгаа шинжилгээ хийх буюу үр дүнг турших, нэвтрүүлэх ажилд оролцох,
  • г) ургамал, малд хор хөнөөлтэй өвчин үүсгэгч бичил биет, хорхой шавьж, шимэгч, царцаа зэргийг тогтоох, хяналтанд авах аргыг тодорхойлох,
  • д) ургамал үрслүүлэх, загас үржүүлэх, малын үйлдвэрлэлийн чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих,
  • е) ургамлын үрийн дээжийн чанар цэвэршил болон боловсрох хугацааг судлах,
  • ж) төслийг хэрэгжүүлэх материалын болоод ажиллах хүчний тоо хэмжээ, зардлын талаар мэдээлэл цуглуулж тооцоо гаргах,
  • з) судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг хангах ажлыг зохион байгуулах,
Ажил мэргэжлийн жишээ
  • Сүүн бүтээгдэхүүний техникч
  • Агротехникч
  • Хөрс судлалын техникч
  • Чанар шалгагч, лаборант
Холбогдох ажил мэргэжил
  • 3240 Зохиомол хээлтүүлэгч
  • 3240 Малын техникч /бага эмч/
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 3142-11 Техникч, сүүн бүтээгдэхүүний
Мэргэжил 3142-12 Техникч, хөрс судлалын
Мэргэжил 3142-13 Агротехникч
Мэргэжил 3142-14 Цаг уурын техникч
Мэргэжил 3142-15 Гидро техникч
Мэргэжил 3142-16 Усны харуул