Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3118
Нэр Шугам зурагч, техникч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:51
Тодорхойлолт
  • Шугам зурагч нь карт, гар зураг, бүдүүвч, хэмжилтийн дагуу техникийн зураг, газрын зураг, бусад материалыг бэлтгэх, өнгөтөөр хуулах, хувилах, эцсийн хувилбараар хэвлэлтэнд бэлэн болгох үүрэг хүлээнэ.
Чиг үүрэг
  • а) байшин барилга, далан хаалт, гүүр, зам, бусад архитекторын болон инженерийн байгууламжуудыг байгуулах, өөрчлөх, засвар үйлчилгээ хийх, эсвэл машин тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, суурилуулах зориулалтаар инженер, дизайнч нарын гар зурагт тулгуурлан ажлын зураг бэлтгэх, хянах,
  • б) ажлын зураг зурах, хувилган шинэчлэх, хатуу хуулбар хэвлэх, дижитал танилцуулга хийх зорилгоор тоног төхөөрөмж, компьютерээр зохиомжлох,
  • в) ажлын зураг, газрын зураг, бусад зургуудыг дижитал зураг болгон хөрвүүлэх компьютержсэн болон түүнтэй адилтгах төхөөрөмжүүдийг ажиллуулах,
  • г) машин тоног төхөөрөмж, бусад бараа бүтээгдэхүүнийг угсрах, суурилуулах, ажиллуулах, засвар үйлчилгээ хийх тухай гарын авлага материалд орсон зургийг зурж бэлтгэх, хянах,
  • д) зургийг чулуу, юмуу төмөр хуудсан дээр буулгах, хувилах,
  • е) барилга байгууламж, цахилгаан станц, үйлдвэрийн газар суурь төхөөрөгийн цахилгаан төхөөрөмжийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлахад шаардагдах диаграмм, цахилгаан монтажны зураг, ерөнхий тойм зураг зэргийг бэлтгэх,
  • ж) машин болон механик төхөөрөмжийн хэмжээс, бэхлэх арга, инженерийн бусад мэдээллийг тодорхой зурж бэлтгэх,
  • з) бэлэн болсон зургийг ажлын зураг болгон хэвлүүлэх ажлыг зохион байгуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Шугам зурагч
  • Техникийн шугам зурагч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2165 Зурагзүйч
  • 2165 Байрзүйч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 3118-11 Техникч, байрзүйн
Индекс 3118-12 Шугам зурагч, техникийн
Индекс 3118-13 Шугам зурагч-техникч, аэровнатикийн
Индекс 3118-14 Шугам зурагч-техникч, геологийн ажлын
Индекс 3118-15 Шугам зурагч-техникч, дулаан дамжуулалтын
Индекс 3118-16 Шугам зурагч-техникч, салхивчийн
Индекс 3118-17 Шугам зурагч-техникч, агааржуулалт, сэлгэлтийн
Индекс 3118-18 Шугам зурагч-техникч, жижиг багаж хэрэгслийн
Индекс 3118-19 Шугам зурагч-техникч, иргэний барилгын
Индекс 3118-20 Шугам зурагч-техникч, механик тоног төхөөрөмжийн
Индекс 3118-21 Шугам зурагч-техникч, ойн
Индекс 3118-22 Шугам зурагч-техникч, уран барилгын
Индекс 3118-23 Шугам зурагч-техникч, үзүүлэн таниулах материалын
Индекс 3118-24 Шугам зурагч-техникч, хөлөг онгоцны
Индекс 3118-25 Шугам зурагч-техникч, цахилгаан тоног төхөөрөмжийн
Индекс 3118-26 Шугам зурагч-техникч, чулуун барын
Индекс 3118-27 Шугам зурагч-техникч, цахим тоног төхөөрөмжийн
Индекс 3118-28 Шугам зурагч-техникч, техникийн зураг чимэглэлийн