Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3115
Нэр Механик инженерийн техникч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:50
Тодорхойлолт
  • Механик инженерийн техникч нь механик инженерийн чиглэлээр судалгаа хийхэд туслах, механик төхөөрөмж, машин, түүний эд ангийг зохион бүтээх, үйлдвэрлэх, угсрах, барих, ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг үүрэг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) машин техник, механик тоног төхөөрөмж, байгууламж, эд анги зохион бүтээх, судалгаа хийх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх,
  • б) өгөгдсөн норм нормативын дагуу машин техник, механик тоног төхөөрөмж, байгууламж, эд ангийг зохион бүтээх, зураг төслийг гаргахад туслах,
  • в) өгөгдсөн норм нормативын дагуу үйлдвэрлэх, суурилуулахад шаардагдах материал, хүн хүчий тоо хэмжээ, зардлын тооцоог нарийвчлан гаргах,
  • г) норм норматив, дүрэм журмын дагуу машин техник, механик тоног төхөөрөмж, байгууламж, эд ангийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх, суурилуулах, ашиглах, хэрэглэх, үйлчилгээ үзүүлэх, засварлахтай холбоотой техникийн асуудалд хяналт тавих,
  • д) онгоцны их бие, тоног төхөөрөмж, ачаа тээвэртэй холбоотой тайлан тээврийн аюулгүй ажиллагааны стандарт, журмыг боловсруулах,
  • е) шинэ болон өөрчилсөн механик төхөөрөмж, эд анги, машин техникийн эд анги, хяналтын төхөөрөмж, усаар эрчим хүч гаргах системийг угсрах, суурилуулах,
  • ж) механик төхөөрөмжид туршилт хийх, тоо мэдээг цуглуулах, дүн шинжилгээ хийх, инженерийн тусламжтайгаар механик төхөөрөмжийг угсрах, суурилуулах,
  • з) инженерийн зохион бүтээсэн, хийсэн ажил нь холбогдох норм норматив, дүрэм журам, гэрээний нөхцөлийг хангаж байгаа эсэхийг шалгах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Нисэх онгоцны инженерийн техникч
  • Усан онгоцны инженерийн техникч
  • Механик инженерийн техникч
  • Механик инженерийн тооцоологч
  • Ажлын тоо хэмжээ бүртгэгч
Ажил мэргэжлийн жишээ
  • 7233 Аж үйлдвэрийн механикч
  • 8211 Машин механизм угсрагч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 3115-11 Мастер, усан онгоцны зогсоолын
Индекс 3115-12 Механик инженерийн техникч
Индекс 3115-13 Механик инженерийн техникч, автомашины
Индекс 3115-14 Механик инженерийн техникч, агаарын нислэгийн
Индекс 3115-15 Механик инженерийн техникч, усан онгоцны
Индекс 3115-16 Техникч, агаарын нөхцөлийг хэмжих тоног төхөөрөмжийн
Индекс 3115-17 Техникч, багаж хэрэгслийн
Индекс 3115-18 Техникч, далайн тээврийн
Индекс 3115-19 Техникч, дизель хөдөлгүүрийн
Индекс 3115-20 Техникч, дотоод шаталтат хөдөлгүүрийн
Индекс 3115-21 Техникч, засварын
Индекс 3115-22 Техникч, киноны
Индекс 3115-23 Техникч, кинооператорын
Индекс 3115-24 Техникч, локомотив хөдөлгүүрийн
Индекс 3115-25 Техникч, аэронавтик
Индекс 3115-26 Техникч, тийрэлтэт хөдөлгүүрийн
Индекс 3115-27 Техникч, тосолгооны тоног төхөөрөмжийн
Индекс 3115-28 Техникч, халаалтын төхөөрөмжийн
Индекс 3115-29 Техникч, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн
Индекс 3115-30 Техникч, хийн хоолойн тоног төхөөрөмжийн
Индекс 3115-31 Техникч, дулаан салхивч, агаар сэлгэлтийн төхөөрөмжийн
Индекс 3115-32 Техникч, инженерийн тооцоологч
Индекс 3115-33 Техникч, цөмийн эрчим хүчний тоног төхөөрөмжийн
Индекс 3115-34 Техникч, механик байгууламжийн
Индекс 3115-35 Үнэлгээчин, механикийн
Индекс 3115-36 Мастер, төмөр замын, барилга замын аж ахуйн
Индекс 3115-37 Мастер, галт тэрэгний засварын
Индекс 3115-38 Техникч, төмөр замын, машин механизмын
Индекс 3115-39 Техникч, төмөр замын, ашиглалтын
Индекс 3115-40 Техникч, төмөр замын, зүтгүүрийн
Индекс 3115-41 Техникч, төмөр замын, вагоны