Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2643
Нэр Орчуулагч, хэлмэрч, бусад хэл шинжлээч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:48
Тодорхойлолт
  • Орчуулагч, хэлмэрч, хэл шинжээч нь нэг хэлнээс нөгөө хэл рүү аман болон бичгийн орчуулга хийх, хэлний гарал үүсэл, хөгжил, бүтэц зэргийг судална.
Чиг үүрэг
  • а) эртний болон орчин цагийн хэлний бүлгүүдийн хамаарлыг судалж, үг, хэл зүй, хэлний хэлбэрийг мөшгин, үр дүнг тайлагнах, б) хэлний ангиллын систем, хэлний зүй, толь бичиг, бусад ижил төрлийн материалыг бэлтгэж боловсруулах, зөвлөгөө өгөх, в) нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулах, хууль эрх зүй, техник, шинжлэх ухааны материалыг уг эхийн утга санаа, донж маяг алдагдуулахгүйгээр орчуулах, нэр томъёо, хэвшмэл хэллэг, уран зохиолын хэллэгийг аль болох ойр дамжуулах, г) орчуулгын чанар, бүтээмжийг сайжруулахын тулд компьютер, бусад төхөөрөмж ашиглан холбогдох программ аргачлал зохиох, д) ярианы болон дохионы хэлийг өөр ижил төрлийн хэл рүү орчуулах, ялангуяа хурал цуглаан, уулзалт, адилтгах арга хэмжээний үед гол санааг алдагдуулалгүйгээр аль болох ойртуулан орчуулж дамжуулах, е) орчуулсан материалыг хянах, засварлах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Судлаач, толь зүйч
  • Хэл шинжээч
  • Дохионы хэлний орчуулагч
  • Тайлбар бичиг орчуулагч
  • Аман орчуулагч
  • Үгсийн санч
  • Бичгийн орчуулагч
  • Орчуулагч-хянагч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2641 Ном зохиогч, зохиолч
  • 2641 Номны редактор
  • 2642 Сурвалжлагч